Монгол Улс бол Бүгд Найрамдах Солонгос Улсын хувьд “Шинэ Умардын Бодлого”-ыг хамт хөгжүүлэх чухал түнш бөгөөд, БНСУ бол Монгол Улсын хувьд хамгийн итгэлт “Гуравдагч хөрш” нь юм. Энэ удаагийн уулзалтаар дамжуулан өнгөрсөн 36 жилийн турш хадгалж ирсэн гүн итгэлцэл, нөхөрлөлийг дахин нэг бататгав.
Нийтлэг үнэт зүйлс, итгэлцэл дээр тулгуурлан эдийн засаг, хөгжлийн хөтөлбөр, соёл, иргэд солилцоо зэрэг олон салбарт хамтын ажиллагааг тасралтгүй өргөжүүлж ирсэн хоёр улс, стратегийн түншлэлийн харилцаагаа улам гүнзгийрүүлэх нийтлэг хүсэл эрмэлзлийг тусгасан “Монгол-Солонгосын харилцааны Алтан үе”-г тунхаглав.

Энэ хүрээнд эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтаас гадна нийлүүлэлтийн сүлжээ, чухал ашигт малтмал, хиймэл оюун, цахим шилжилт, дэвшилтэт технологи, логистик дэд бүтэц, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, анагаах, хөгжлийн хамтын ажиллааг зэрэг ирээдүйн хөгжлийн бүхий л салбарт хамтын ажиллагааг нэг шат бэхжүүлэхээр санал нэгдэв.
Ялангуяа зарчмын хувьд эцэслэн батлагдсан Монгол-Солонгосын “Иж бүрэн эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр” нь хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааны шинэ түүх байх болно. Монгол-Солонгос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой тохиох ирэх 2030 он хүртэл худалдааны эргэлтийг 1 тэрбум ам.долларт хүргэхэд хамгийн бат бэх бодлогын суурь нь байх болно гэдэгт итгэлтэй байна.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
Эрүүл мэнд, анагаахын салбар дахь хамтын ажиллагаа улам эрчимжих болно. Хавдар судлалын үндэсний 2-р төвийг барих төсөл болон бусад хамтын ажиллагаа нь Монгол Улсын иргэдийн эрүүл мэнд, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар улам сайжирна гэж найдаж байна. Хоёр улс хамтдаа бүтээлцсэн итгэлцэл иргэдийн амьдралд хүртээмжтэй байхад онцгойлон хичээх болно.
Монголд хандалт нь улам бүр өсөж буй К-content болон K-life-д тулгуурлан соёл, аялал жуулчлал, залуучуудын солилцоо зэрэг иргэд хоорондын солилцоог улам бүр идэвхжүүлэх болно. Хоёр улсын иргэд харилцан бие биеэ ойлгож, илүү ойр дотно хөрш болох суурийг өргөтгөн тэлэх болно. Мөн бүс нутгийн энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжил цэцэглэлтийн төлөө нягт хамтран ажиллах болно.
36 жилийн турш хадгалж ирсэн та бидний итгэлцэл, нөхөрлөл илүү том ирээдүй рүү чиглэж байна. Энэ удаагийн төрийн тэргүүн нарийн хэлэлцээ хоёр улсын харилцааны чигийг шинээр тодорхойлж, Монгол-Солонгосын хамтын хөгжил цэцэглэлтийн “Алтан үе”-ийг цогцлоох болтугай.









