Дэлхийн хамгийн том газар нутаг, хүн амтай хоёр улс болох БНХАУ, БНЭУ-ууд сүүлийн таван жилийн хугацаанд анх удаа албан ёсны хэлэлцээ хийлээ. Уг хэлэлцээ нь хилийн маргаанаа намжаах зорилготой гэж талууд мэдэгджээ.
БНХАУ-ын талаас Гадаад хэргийн сайд Ван И, Энэтхэгийн талаас Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Ажит Довал нар албан ёсны хэлэлцээг Бээжинд эхлүүлэв.
Хилийн маргаанаас үүдэн талууд 2020 онд 24 хүн амь үрэгдсэн ширүүн мөргөлдөөн үүсгэж, түүнээс хойш ч үе үе сөргөлдөх болсон юм.
Энэ удаад талууд хилийн маргааныг зөв зохицуулж, хоёр улсын харилцааг эрүүл, тогтвортой хөгжүүлэх ажлуудыг үргэлжлэн, хил орчмын бүс нутагт энх тайван, амар амгалан байлгахаар тохиролцжээ.
Мөн Хятадын талаас Энэтхэгийн мөргөлчдийн Түвд рүү хийх аяллыг эргэн сэргээх, Энэтхэгийн Сикким мужийн Натула уулын давааны хилийн худалдаа зэрэг хил дамнасан худалдаа арилжааг бэхжүүлэхээр тохиролцсон байна.
Хилийн маргаан
Энэтхэг, Хятад улсууд Бодит хяналтын шугам гэгдэх хилийн дагуу галт зэвсэг хэрэглэхээс зайлсхийх протоколтой.
Үүнийгээ ч талууд дагаж мөрдсөөр ирсэн байдаг.
Бодит хяналтын шугам нь Энэтхэгийн Ладах муж, Хятадын Төвд хоёрын заагт байрлах Энэтхэгийн хяналтын нутаг дэвсгэрийг Хятадын хяналтын нутаг дэвсгэрээс тусгаарласан сул тусгаарлалтын шугам юм.
2020 онд Хятад Эннтхэгийн бүсэд нэвтэрснээс цөмийн зэвсэртэй улсуудын асуудал хурцдаж Хятадын 4, Энэтхэгийн 20 цэрэр амиа алджээ.
Мөн хилийн маргаанаас үүдэн 1962 онд Энэтхэг-Хятадын дайн болж 2000 гаруй цэрэг амиа алдаж байжээ.