



















Монголын ард түмэн ирэх 2027 онд 7 дахь төрийн тэргүүнээ сонгоно. Одоогийн төрийн тэргүүнийг Үндсэн хууль өөрчлөх замаар өөрийгөө дахин сонгуулах арга сэднэ гэсэн хардлага байсан ч Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн амаар бүх ард түмэндээ хандан өөрийн байр суурийг илэрхийлж, бүрэн эрхийн хугацаагаа дуусгаад дахин Ерөнхийлөгчийн сэнтийд “шунахгүй” гэдгээ тов тодорхой ойлгуулсан.

Түүний нэр дэвшин сонгогдсон МАН-ын дараалан ялсан их ялалт, их эрх мэдэл эцэстээ намаа хагалж, их ялагдлын эхэнд хүргэж буй. Тиймээс ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчнээс буюу МАН-аас өөр намын нэр дэвшигчийг сонгох нь улсын хувь заяанд зөв байж мэднэ гэсэн байр суурь улстөрчдийн хүрээнд бат бөх сууж буй бололтой. Өнгөрсөн түүхүүдийг эргэн харсан ч эрх баригчдын эсрэг сөрөг хүчний Ерөнхийлөгч ажиллаж байхад олон эерэг өөрчлөлтүүд гарч төр тэнцвэртэй, хяналттай байсан дүр зураг харагддаг. Тиймээс ирэх 2027 онд Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас өөр намын нэр дэвшигч ялах магадлал өндөр гэж үзэж буй. Үүнийг ч улстөрийн хүрээний томчууд хүлээн зөвшөөрч, улмаар бизнесийн бүлэглэлүүд ч нэгдэж санхүүгийн бололцоогоор ил далд дэмжихээ илэрхийлж буй гэв.
Гэтэл сар шинэ хуучрах өдрүүдэд одоогийн Ерөнхий сайд маань хаанаас ямар хүрээнд хийсэн нь үл мэдэгдэх судалгааны үр дүнгээр өөрийгөө дараагийн Ерөнхийлөгчид нэр дэвшвэл ялах нь дамжиггүй гэсэн мэдээллийг цацуулав.
https://ug-mn.sgp1.cdn.digitaloceanspaces.com/videos/2026/02/26/1000029146.mp4

"Энержи Ресурс" ХХК-ийн хамт олон жил бүрийн "Сар шинийн баяр"-аар орон нутгийн ахмад настнуудтайгаа уулзан мэндчилгээ дэвшүүлж, хүндэтгэл үзүүлдэг байна.

Иргэд ипотекийн барьцаа хөрөнгөө бүртгүүлэх, чөлөөлүүлэхийн тулд улсын бүртгэлийн байгууллагад заавал биечлэн ирдэг зохицуулалтыг халж, зөвхөн банкны салбараар дамжуулан үйлчилгээг авах боломжийг хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд бүрдүүлэхээр зорин ажиллаж буйгаа талууд илэрхийллээ.
УИХ-ын дарга байхдаа Хангайн бүсэд УИХ-ын сонгуульд өрсөлдөөд багаа чирч унасан “харьсан бөхөд” хүчээр даваа өгч дэвээ шаваа хийлгэсэн нь төрийн тэргүүн. Гэхдээ төрийн тэргүүний санаа эргэж иргэдийн дэмжлэг ч Г.Занданшатар сайдад үгүй болсоор байна.
Сар шинийн өдрүүдэд Сентрал тв-ийн шоунд “жүжигчнээр” оролцсон Ерөнхий сайд Г.Занданшатар АНУ-д байхдаа 27 хоног ухаангүй байсан, сэрээд л ард түмэн, эх орноо гэх сэтгэл ихээр булигласан тухайгаа хуучилсан. Тархины маш хүнд гэмтэл авч, “үхэлтэй уулзаад” дахин амилсан хүн юм гэх ид шидийн хийсвэр агуулгаар өрөвдөж хөөрхийлөхийн оронд энэ хүн ЗГ-ын тэргүүн хийх хэмжээний эрүүл бие саруул ухаантай юу гэдгийг эргэцүүлж бодох цаг болсон л баймаар.
Жилээс жилд борлуулалт нь нэмэгдэж, орлого нь арвижиж буй ЭТТ компанийн 1072 хувьцааны ногдол ашиг 5 дахин багасаж, аманд ч үгүй хамарт ч үгүй 63 мянган төгрөгийг 4 сард өгнө гэдгээ бүтэн сарын өмнө сүр дуулиантай зарлаж, гэнэтийн бэлэг гэсэн цаасанд боогоод шидэж байгаа доромжлолыг хүлцэж хүлээж суусаар л байх уу. Иргэдэд очих ёстой ногдол ашгийг цахилгаан станц болгож болно гэх суртал ухуулга явуулж иргэдээс санал авч байгаа нь ч арга ядсан арчаагүй үйлдэл.







