Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн бүрэн эрх дуусч дараагийн хүнийг нэр дэвшүүлэх асуудал хойшилсон хэвээр байна гэх асуудал хөндөгдөж эхэллээ.
Түүний бүрэн эрх дуусаад гурван сарын хугацаа өнгөрсөн ч, Б.Лхагвасүрэн Монголбанкны ерөнхийлөгчийн албан тушаалаа хашсан хэвээр байна гэж эх сурвал мэдээлсэн. Мөн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монголбанкны шинэ ерөнхийлөгчийг нэр дэвшүүлж, сонсгол хийсэнгүй өдийг хүрлээ гэж шүүмжлэх боллоо. Гэтэл Монгол банкны хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн бүрэн эрхийн хугацаа 2025 оны арваннэгдүгээр сард дуусна гэж тайлбарлаад буй.

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️

🚂 2026 онд "Монголын төмөр зам" ТӨХК өөрийн эзэшлийн суурь бүтцээр 8 сая тонн ачаа тээвэрлээд байна.
Төв банкны тухай хуулийн 26.2-т Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч нарыг Монголбанкны Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал нэр дэвшигчийн сонсгол хийж зургаан жилийн хугацаагаар томилно гэж заасан.
Төв банкны тухай хуулийн 26.8-д Шинэ ерөнхийлөгчийг томилсноор хуучин ерөнхийлөгчийн бүрэн эрх дуусгавар болно гэж заасан.
Б. Лхагвасүрэнг 2019 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдөр УИХ-ын чуулганаар томилсон. Мөн Монголбанкны Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа зургаан жил байдаг гэжээ.










