Иран улс Пакистаны армийн командлагч Асим Муниртэй өндөр түвшний уулзалтууд хийсний дараа харилцан ойлголцлын санамж бичгийг (MOU) эцэслэхэд анхаарч буйгаа мэдэгдлээ.

Пакистаны арми АНУ, Ираны хэлэлцээ нь эцсийн тохиролцоонд хүрэх чиглэлд “Урам зориг өгөхүйц” ахиц гаргана гэж мэдэгдсэн байна. Мунирын айлчлалын талаар Пакистаны аюулгүй байдлын нэгэн эх сурвалжийн хэлснээр:
Санамж бичгийн төслийг нарийвчлан боловсруулж байгаа.
гэжээ.
"Ройтерс" агентлагийн эх сурвалжуудын мэдээлснээр хоёр талын санал болгож буй хэлэлцээр нь гурван үе шаттай байх аж.
Үүнд:
-Дайныг албан ёсоор дуусгах
-Ормузын хоолойн хямралыг шийдвэрлэх
-Илүү өргөн хүрээтэй гэрээ байгуулж, 30 хоногийн хэлэлцээ эхлүүлэх (шаардлагатай гэвэл сунгаж болох)
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны санал болгож буй шинэ төслийн гэрээг зөвлөхүүдтэйгээ хэлэлцэхээс гадна, Иранд дахин цохилт өгөх эсэх талаар ням гарагт шийдвэр гаргаж магадгүй гэж Axios агентлаг мэдээлжээ.
Axios-ийн иш татсанаар Ерөнхийлөгч Дональд Трамп:
Сайн тохиролцоонд хүрч чадна, чадахгүй бол би тэднийг там руу нь илгээнэ.
хэмээн мэдэгдсэн байна.
Эрчим хүчний үнийн өсөлтөөс шалтгаалан дотоод дахь нэр хүнд нь буурч буй Ерөнхийлөгч Дональд Трамп баасан гарагт хүүгийнхээ хуримд оролцохгүй, Вашингтонд үлдэнэ гэж мэдэгдсэн бөгөөд үүний шалтгааны нэг нь Ираны асуудал аж.
Арабын нэгэн дээд албан тушаалтны хэлснээр Трамп өнөөдөр Саудын Араб, Катар, Арабын Нэгдсэн Эмират, Египт, Tурк болон Пакистан улсын удирдагчидтай утсаар ярилцана.
Пакистаны зуучлал нь гурван долоо хоног гаруй үргэлжилсэн дайны дараа Иран болон АНУ-ын байр суурийн зөрүүг багасгах зорилготой эхэлсэн юм. Энэхүү дайн нь Ормузын хоолойг хааж эрчим хүчний тээвэрлэлтийг зогсоосноор дэлхийн эрчим хүчний зах зээлийн нийлүүлэлтэд саад учруулсан.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Ерөнхийлөгч Дональд Трампын шаардлагыг дахин давтан мэдэгдсэн.
Тэрээр:
Иран хэзээ ч цөмийн зэвсэгтэй байж болохгүй.
Ормузын хоолой ямар нэгэн татвар, хураамжгүй нээлттэй байх ёстой.
Тэд баяжуулсан уранаа хүлээлгэн өгөх ёстой.

🎓 Компанийн нийгмийн хариуцлагын бодлого, орон нутгийн боловсролыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлдэг “Цалинтай оюутан” хөтөлбөрийн энэ жилийн бүртгэл эхэллээ.

Харвардын их сургуулийн эрдэмтэд 100% шүүсэн ургамлын тос нь эрүүл мэндийн тэнцвэрт байдлыг дэмждэг болохыг тогтоожээ.
гэсэн.
Энэтхэгт айлчилж буй Марко Рубио тодорхой хэмжээний ахиц гарсан бөгөөд ажил үргэлжилж байгааг онцолсон байна.
Тэрээр Нью-Делид сэтгүүлчдэд хандан:
Би яг одоо та бүхэнтэй ярьж байх энэ мөчид ч тодорхой ажил үргэлжилж байна. Өнөөдөр, маргааш эсвэл ойрын хэдэн өдөр бидэнд та бүгдэд мэдэгдэх зүйл гарч магадгүй.
гэжээ.
Иран улс цөмийн зэвсэг бүтээж байгаа гэх хардлагыг няцааж, өөрсдийгөө иргэний зориулалтаар уран баяжуулах эрхтэй гэж мэдэгддэг. Мөн тэд Ормузын хоолойд хяналт тавих, АНУ-ын боомтын хоригийг зогсоох, Ираны нефтийн худалдаанд тавьсан хориг арга хэмжээг цуцлахыг шаардсаар байгаа юм.
Ираны Гадаад хэргийн яамны төлөөлөгч Эсмаил Багаеи:
Энэ долоо хоногийн хэлэлцээрийн хандлага нь маргааныг бууруулах чиглэлд байсан. Гэхдээ зуучлагчдаар дамжуулан хэлэлцэх шаардлагатай асуудлууд байсаар байна. Ирэх гурав, дөрөв хоногт нөхцөл байдал хэрхэн өрнөхийг хүлээх хэрэгтэй.
гэжээ.
Бямба гарагт буюу өнөөдөр Пакистаны армийн командлагч Мунир Ираны хэлэлцээрийн багийг ахалж байгаа Маухомед Бакер Калибаф болон Гадаад хэргийн сайд Аббас Аракчи нартай уулзсаны дараа Тегеранаас буцсан байна.
Багаеи хэлэхдээ АНУ-ын Ираны эрчим хүч тээвэрлэлтийн эсрэг хориг арга хэмжээ нь чухал асуудал хэвээр байгаа ч хамгийн том зорилго нь АНУ-ын шинэ довтолгооны аюул болон Ливанд болж буй мөргөлдөөнийг зогсоох явдал гэжээ.
Ливанд Ираны холбоотон Хезболла бүлэглэл Израилийн цэргүүдтэй тулалдаж байгаа юм.
Калибаф
Иран “хууль ёсны эрхээ” тулааны талбар дээр ч, дипломат аргаар ч хамгаална гэж мэдэгдсэн ч “үнэнч шударга бус талд” итгэж болохгүй
гэж хэлжээ. Иран өмнө нь ч АНУ-ыг яг ийм байдлаар буруутгаж байсан.
Тэрээр мөн Ираны зэвсэгт хүчин гал зогсоох хугацаанд чадвараа сэргээн бэхжүүлсэн, хэрэв АНУ “Тэнэглэн дайныг дахин эхлүүлбэл” үр дагавар нь дайны эхэн үеэс ч “Илүү хүчтэй бөгөөд гашуун” байх болно гэж анхааруулсан байна.
Мөн тэрээр:
Олон долоо хоног үргэлжилсэн мөргөлдөөний дараа ч Иран зэвсгийн хэмжээнд баяжуулсан ураны нөөцөө, мөн пуужин, дрон болон бүс нутгийн холбоотон хүчний чадавхаа хадгалж үлдсэн
гэж дурджээ.








