Монгол Улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус 10 гишүүний нэг болох "Амбиц"-тайгаар өнөөдрөөс ажиллаж эхэлнэ. Учир Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн индэр дээрээс нэгэн зорилтыг зарласан нь "Монгол Улс олон улсын энх тайван, аюулгүй байдлын асуудлаарх шийдвэр гаргах түвшинд оролцоогоо нэмэгдүүлэх урт хугацааны дипломат зорилт тавьж байгаагаа илэрхийлсэн" явдал байв.

Монгол Улс НҮБ-ийн Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус 10 гишүүний нэг болохоор өнөөдрөөс эхлэн өрсөлдөөнд орж байна.
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл байнгын ба байнгын бус нийт 15 гишүүнтэй.
Таван улс буюу АНУ, ОХУ, БНХАУ, Их Британи, Франц нь байнгын гишүүн бөгөөд хориг буюу “вето” эрхтэй байдаг.
Харин үлдсэн байнгын бус 10 гишүүн улсыг НҮБ-ын Ерөнхий Ассамблей сонгодог бөгөөд тэд хоёр жилийн хугацаатай 193 орны саналаар шийдвэр гаргах ширээний эзэд болдог гэсэн үг.
Хэрэв Монгол Улс сонгогдвол энэ хоёр жилийн хугацаанд дэлхийн энх тайван, олон улсын аюулгүй байдалтай холбоотой асуудлыг хэлэлцдэг Аюулгүйн Зөвлөлийн хуралдаанд оролцож, санал өгөх эрхтэй 15 орны нэг болно.
Гэхдээ байнгын гишүүдийн адил вето буюу хориг тавих эрхийг эдлэхгүй.
НҮБ-ын дүрэмд байнгын бус гишүүнийг сонгохдоо тухайн улсын олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангахад оруулсан хувь нэмэр болон газарзүйн зохистой төлөөллийг харгалзана гэж заасан байдаг. Тиймээс бид олон улсын энх тайван, аюулгүй байдалд бодит хувь нэмэр оруулж ирсэн гэдгээ харуулах. Мөн өөрийн нэр дэвшиж буй бүс нутгаас хангалттай дэмжлэг авахын тулд 10 гаруй жил ажиллах шаардлагатай болох нь ээ.
Бид энхийг сахиулах ажиллагаагаараа илүү үнэ цэнтэй, байнгын бус гишүүн байх эрхтэй гэдгээ батлан харуулах боломжтой. Учир нь бид 2002 оноос хойш НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын ажиллагаанд цэрэг, цагдаагийн алба хаагчдаа оролцуулсаар байгаа.

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
Ерөнхийлөгчийн мэдээлснээр өнгөрсөн хугацаанд Монголын 23 мянга гаруй цэрэг, цагдаагийн алба хаагч олон улсын энхийг сахиулах ажиллагаанд оролцоод буй.
Энэ нь олон улсын энх тайван, аюулгүй байдалд оруулж буй манай улсын томоохон хувь нэмрийн нэг бодит жишээ гэж үнэлэгдэх юм.
Гэхдээ Аюулгүйн Зөвлөлийн сонгууль зөвхөн энхийг сахиулах ажиллагаагаар шийдэгдэхгүй. 2048 онд манай улс ганцаараа нэр дэвшихгүй байж болно. Тухайн үед ижил бүс нутгаас өөр улс орнууд мөн нэр дэвшвэл өрсөлдөөн үүснэ.
Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүдийг НҮБ-ын Ерөнхий Ассамблей нууц санал хураалтаар сонгодог. Сонгогдохын тулд санал өгч буй гишүүдийн гуравны хоёрын олонх шаардлагатай. Өөрөөр хэлбэл 193 улс бүгд санал өгсөн тохиолдолд ойролцоогоор 129 санал авах шаардлагатай гэсэн үг.
Тиймээс 2048 оны Аюулгүйн зөвлөлийн 15 суудлын нэг дээр Монгол гэх нэрийг байлгахын тулд олон жилийн дипломат харилцаа, хамтын ажиллагаа, олон улсын нэр хүндээ өргөх тасралтгүй хичээн чармайлтыг өнөөдрөөс эхлүүлэх гэж байна.
Тиймээс 2048 он хүртэлх хугацаанд:
НҮБ-ын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох;
Энхийг сахиулах ажиллагаанд хувь нэмрээ үргэлжлүүлэх;
Олон улсын энх тайван, аюулгүй байдлын асуудлаар тогтвортой байр суурь баримтлах;
Улс орнуудтай дипломат харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх;
Олон улсын байгууллагууд дахь оролцоогоо нэмэгдүүлэх;
Бүс нутгийн орнуудын дэмжлэгийг урт хугацаанд бий болгохыг зорих ёстой болж байна.
Манай улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн гишүүнээр сонгогдож байгаагүй учраас энэ нь манай улсын түүхэн том байр суурь буюу олон улсад бидний нэр хүндийг огцом өргөх асар том АМБИЦ юм.









