



















Хорт утаатай тэмцсэн дэлхийн улс орнууд “Утаа”, Агаарын бохирдол бол ядуурлын сөрөг нөлөө гэдгийг аль хэдийн хүлээн зөвшөөрчээ. Өнөөдөр утаандаа угаартаж нийгмээрээ элдэв эмгэгийн үүр болж удаан үхлээр зугуухан муужирч буй хоёр улс үлдсэн нь Энэтхэг, бас манайх...
Гэхдээ Энэтхэгчүүдэд 2 давуу тал байна.
Нэгдүгээрт, Энэтхэгчүүд хаанаас гарсан юуны утаанд бахардаж байгаагаа мэддэг бол манай утаагүй түлшний орцонд юу холиолдсоныг зөвхөн бурхан л мэдэх байх. Хоёрдугаарт, Өнөөдрийн утаанд урдах замаа харахгүй тэмтчих Дели хотын иргэд ядаж л агаарын бохирдлоос үүдэлтэй өвчнийг дагнан эмчлэх эмнэлэгтэй болжээ.
CNN сурвалжлага: Энэхүү сурвалжлага дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотоос хүрч байна. Унших төдийд хоолой тань аргаж нулимс чинь урсах вий.
Шинэ Дели хотын иргэн Дипак Ражак 64 настай. Түүний астма сүүлийн үед хүндэрч биеийн байдал нь сайжрахгүй байгаад санаа зовсон охин нь эмнэлэгт хүргэжээ..
Эмнэлэгт хүлээлгийн өрөөнд сууж байхдаа Дипак Ражак, огт амьсгал авч чадахгүй байлаа. Бас ханиалга нь зогссонгүй...
Тэрээр, Би сая автобусаар ирлээ. Бараг л амьсгал хураачих шиг боллоо гэв.
Сүүлийн үед багтраа өвчин нь даамжирсан Дипак Ражак Нью Дели хотын агаарын бохирдлоос үүдэх өвчлөлийг дагнан эмчлэх эмнэлэгт ханджээ.
Дели хотын Рам МанохарЛохия эмнэлгийн дэргэдэх нарийн мэргэжлийн эмнэлэг нь агаарын бохирдлоос үүдэн өдрөөс өдөрт өсөн нэмэгдэх өвчтөнүүдийг эмчлэхээр өнгөрсөн жил байгуулагджээ.
Өнгөрсөн 10-р сарын сүүлчээс эхлэн Дели хотыг хоолой хорсгосон өтгөн утаа бүрхэж, өдөр нь шөнө мэт болж, юу ч харагдахаа байсан. Олон улсын болон орон нутгийн нислэгүүд тасалдаж, урд харагдах байшин барилга ч үгүй болжээ. Энэ бол сая сая хүний амь насанд заналхийлж байгаа хэрэг юм.
2024 оны 11-р сарын 19-ний өдөр Шинэ Дели хот.
Өнгөрсөн долоо хоногийн байдлаар Энэтхэгийн утаа манай гаригийн өөр хаана ч байхгүй хэмжээнд хүрч өтгөрсөн. ДЭМБ-ын мэдээлснээр эрүүл мэндэд ийм аюултай агаартай газар дэлхийн хаана ч байхгүй гэжээ.
Монголыг дурдаагүй нь тун хачирхалтай...
Энэтхэгийн эрх баригчид утааны улиралд л хариу арга хэмжээ авч хэрэгжүүлдгээс биш, урт хугацаанд огт анхаардаггүй. Харин арга хэмжээ нь сургууль цэцэрлэгийг хааж, хүмүүсийг гэрээсээ ажлаа хийхийг уриална. Ингээд эмнэлэгт онц байдал зарлана.
"Энэ утаа миний астмыг улам хүндрүүлж байна".
Дипак Ражак саяхан эмнэлэгт хэвтсэн ч дахин хэвтүүлж эмчилгээ хийх шаардлагатай болжээ. Эмнэлэгт хэвтэж болно л доо. Гол нь амьсгалын аппарат оношилогоо шинжилгээний төлбөр өндөр учраас санхүүгийн дарамт болно гэж Дипак Ражак үзэж байна.
Аавыг эмнэлэгт хүргэж өгөх нь хүртэл аюултай байлаа. Учир нь урд чинь юу байгааг харалгүйгээр алхана гэдэг маш хүнд. Автобус хүлээхдээ хэдэн номерын автобус ирж байгааг ч мэдэх аргагүй. Тийм л бүрхэг.
2024 оны 11-р сарын 20-ны өдөр. Шинэ Дели хотыг өтгөн утаа нөмөрсөн ч эрчүүд "cricket" тоглосон хэвээр байна.
2024 оны 11-р сарын 19-ний өдөр. Энэтхэгийн Их Нойда хотын агаарын бохирдол.
Дэлхийн агаарын чанарыг хянадаг IQAir-ийн мэдээлснээр энэ долоо хоногт Дели хотын зарим хэсэгт агаарын чанарын индекс 1750-аас давсан байна. Энэ бол гамшиг гэж хэлэхэд багадмаар үзүүлэлт. Ер нь агаарын чанарын индекс 300-аас дээш байх нь хүний эрүүл мэндэд онц ноцтой хохирол учруулна.
Лхагва гарагийн байдлаар нарийн ширхэгт PM2.5-ын тоосонцрын цусанд нэвчих чадвар 77 дахин өндөр байна.
Хүн амьсгалах үед нарийн ширхэгт PM2.5 нь тоосонцор нь уушгины эдэд гүн нэвтэрч, цусанд нэвчин, улмаар астма, зүрх, уушгины хорт хавдар, амьсгалын замын бусад өвчин, түүнчлэн хүүхдийн өсөлт хөгжил, танин мэдэхүйн эмгэгтэй нөлөөлтэй байдаг.
Миний нүд яг улаан чинжүү шиг...
CNN өнгөрсөн долоо хоног Дели хотын иргэдтэй ярилцлага хийсэн. Эдний нэг нь Мохаммид Ибрахим.
Дели хотод олон жил жолоочоор ажилласан Мохаммид Ибрахим хэлэхдээ, Би өдөржин гадаа ажилладаг. Ингэж ажиллахаар цээж байнга өвдөнө. Миний нүдийг хар даа. Яг л улаан чинжүү шиг байна уу?...
Орой гэртээ ирээд гараа нүүрээ угаахад хамраас хар юм байнга гарч ирнэ. Өмнө нь ингэдэг байгаагүй.
Мохаммид Ибрахим эрүүл мэнд нь эрсдэлд орсон ч ажлаа орхиж болохгүй. Ажилдаа явахгүй бол хоолгүй, түрээсээ төлж чадахгүй, учир нь тэр ядуу хүн.
2024 оны 11-р сарын 18-ны өдөр. Шинэ Дели хотын иргэн ажилдаа явж байна.
Дели хотын эмзэг давхрагын оршин суугчид тус хотод амьд үлдэхэд хэцүү болсон хэмээн ярьж байна.
Энэтхэгийн Агаарын цэргийн хүчинд алба хаасан өдгөө тэтгэвэртээ гарсан 64 настай Адитиа Кумар Шукла агаарын бохирдол ихтэй өдрүүдэд аль болох гадаа гарахгүй байхыг хичээдэг гэжээ.
Ер нь юу ч хийхгүй суусан ч хордоно. Утаа гэр дотор орж ирж угаартуулдаг. Кумар Шукла энэ жил гурван ч удаа эмнэлэгт хэвтсэн бөгөөд боломжтой бол хотоос холдохыг хичээнэ гэв.
Утаа бол маш их стресс үүсгэдэг. Аюултай хортой ч хаашаа ч явж чадахгүй... Делигээс гарч чадахгүй байгаадаа маш их гутардаг.
Эмч Амит Жиндал хэлэхдээ, Агаарын бохирдлын хэмжээ огцом нэмэгдэж, утааны улирал эхэлснээс хойш цээж, уушгины өвчтэй өвчтөнүүдийн тоо мэдэгдэхүйц нэмэгдсэн. Энэ бол утаатай шууд холбоотой.
Өвчтөнүүд байнгын бөгшүүлэн ханиалгаж, цээж уушгины хавдар, нүд хорсож үрэвсэх өвчнөөр шаналж байна. Ялангуяа Дипак Ражак, Кумар Шукла зэрэг эрүүл мэндийн асуудалтай эсвэл гадаа ажилладаг хүмүүст байдал их хүнд байна даа.
Батра эмнэлгийн уушгины эмч, доктор Гаурав Жэйн хэлэхдээ, "Тамхи татдаггүй хүмүүс хүртэл багтраа, уушгины архаг өвчнөөр өвдөж байна".
"Тоосонцроор байнга амьсгалдаг, тоос шороотой газрын ойролцоо ажилладаг олон хүнд багтраа илэрч байна. Тэдний уушги ч өвчтэй. Жирийн хүмүүстэй харьцуулахад залуу насандаа амьсгал нь давхцаж эхлээд яваандаа уушгины хорт хавдар тусах эрсдэл нэмэгддэг.
Дели хот сүүлийн 20 гаруй жилийн турш агаарын бохирдолтой тэмцэж байна.
Салхигүй өдрүүдэд хөдөө аж ахуйн хог хаягдлын утаа, нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудаас гарах утаа гээд тэнгэрт юмс үзэгдэмгүй бараан, ойр орчноо баримжаалахад хүнд болно
Ням гарагт Дели хотын хэд хэдэн газарт агаарын чанар "онц хүнд +" байгаа учраас утааг арилгахын тулд яаралтай арга хэмжээ авч, ачааны машиныг явахыг хориглож, барилгын ажлыг зогсоох зэрэг яаралтай арга хэмжээг нэмж аваад байна.
2024 оны 11-р сарын 19-нд Шинэ Дели хот. Хотын агаарын бохирдол, тоосонцрыг арилгахын тулд ус шүрших арга хэмжээ авч байна.
Гэвч жил бүр л авч хэрэгжүүлдэг эдгээр хүчин чармайлт нь агаарын бохирдлын үндсэн шалтгааныг арилгахгүй. Зүгээр түр зуур аргацаасан хэлбэр. Утаа хаанаас ялгарч байгааг бодитоор авч хэрэгжүүлэх ажил дутмаг байгааг Энэтхэгийн засгийн газар анхаарах ёстой.
2019 онд Энэтхэгийн засгийн газар хотуудын агаарын чанарыг сайжруулах үндэсний "Цэвэр Агаар" хөтөлбөрийг хэрэгжүүлсэн бөгөөд агаарын бохирдолтой тэмцэх зорилгоор үндэсний болон муж улсын түвшинд хэд хэдэн хороо байгуулсан.
Гэвч агаарын бохирдлыг бууруулах ажилд хөнгөн хандан зөвхөн утаа ихсэх үеэр анхаарал хандуулж байгаа нь буруу систем юм.
Үүний тулд тээврийн, эрчим хүч , үйлдвэр, хог хаягдал, гээд хаанаас хамгийн их бохирдол агаарын бохирдол хэр их ялгарч байгааг ярьж эхлэх ёстой гэсэн үг хэмээн судлаач Дахиа онцолсон юм.
Кажал Ражак бүсгүй эмнэлэгт хэвтсэн аавынх нь биеийн байдал муудаж, амьсгал нь давхцаж, өөрөө алхаж чадахгүй байгаад нь маш ихээр санаа зовж байна. Тэрээр бухимдаж, уурлавч тусыг эс олно. "Засгийн газар заавал ямар нэг арга хэмжээ авах хэрэгтэй" шүү дээ гэж үглэнэ.
Мохаммид Ибрахим:
“Би юу хийж чадах вэ... гэж үү? Мэдээж ажилдаа явахын тулд гэрээсээ гарах ёстой. “Хэрэв мөнгө олохгүй бол хоногийн хоолоо яаж залгуулах вэ? Гэрээсээ гарахад хоолой бүрэн бөглөрч давчидна. Орой ирэхдээ аль хэдийн амьгүй болсон мэт л эрч хүч унтарсан байдаг.
Гэвч...










