



















Өмнөх буюу Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийн Засгийн газарт Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан, УИХ-д гурвантаа сонгогдсон Баттогтохын Чойжилсүрэнгийн “Эрчим хүчний салбар дахь бодлого” нь яг юу байв? гэсэн асуултын хариуг бид хайлаа. Жирийн иргэдийн хувьд тог цахилгааны үнэ нэмэгдсэнд ихээхэн бухимдалтай байна гэх мэтээр улстөр хийгчдийн зүгээс харахад бол тийм мэт. Гэхдээ хэрэглээгээ хянадаг, унтахдаа телевиз, бусад цахилгаан шимэгч хэрэгслүүдээ салгадаг өрхийн хувьд дундаж хэрэглээ 35 мянган төгрөгөөс 41 мянган төгрөг болж нэмэгдсэн. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, инфляц жил бүр дунджаар 9,9 хувиар өсөж байгаа үед Монгол Улсын эрчим хүчний үнэ ихээхэн хямд байсан.

Тус салбарт өмнөх сайд нарын санаачлага муу, улс төрийн манлайлал дутагдаж байснаас үүдэн эрчим хүчний үнэ тариф 2015 оноос хойш зохистой тогтоогдох байдал алдагдаж салбарын санхүүгийн нөхцөл байдал хүндэрч хэвийн үйл ажиллагаа доголдож эхэлсэн байсан.
Баттогтохын Чойжилсүрэн 2022 онд Эрчим хүчний сайдаар томилогдсоноор хариуцсан салбарын төлөө хувь улстөрчийн манлайлалыг харуулж 2022, 2024 онуудад эрчим хүчний үнэ тарифыг өртөгт нь хүргэх шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Энэ нь эрчим хүчний салбар санхүүгийн хувьд “сэхээнээс” энгийн тасагт шилжих суурь нөхцөлийг бүрдүүлж өгсөн.
Хэт хямд үнэтэй цахилгааны үнийг /үүрэн холбооны дата болон нэгжийн үнэтэй харьцуулж болно/ нэмнэ гэдэг аль ч засгийн газар, тэр дундаа хариуцсан сайдын хувьд өөр дээрээ ихээхэн хэл ам дуудах (сүүлийн үед гал энэ тэр гэж ихээхэн зохимжгүй үг ашигладаг болсон), сөрөг хүчний хувьд улстөржүүлэхэд бэлэн зууш болох байсан тул өмнө нь тус салбарын сайдуудаас үнэ нэмэх, түүнийгээ хатуу хамгаалах зоригтой сайд гарч байсангүй.
Харин үүнийг хэнэггүйгээрээ эсвэл өөр дээрээ улстөржилтийг шингээж чаддаг, амьдралын туршлагаараа даваад гарсан нь Баттогтохын Чойжилсүрэн. Түүний гаргасан зоригтой шийдвэрийг ирээдүйд Монгол Улсын эрчим хүчний найдвартай байдлыг бий болгоно гэсэн инженер хүний алсын хараатай холбож болохоор байна. Тэгвэл өнөөдрийн нөхцөлд түүний “алсын хараа” амь орж ажил болсон жагсаалтыг харцгаая.
Эрчим хүчний өдрөөр өсч буй хэрэглээг хэрхэн хангаж байна вэ:
2023 онд
Сонгины 80 МВт-ын хуримтлуурын төсөл
-Есөнбулагын 10 МВт
-Мөрөнгийн 10 МВт
-Улиастай 5 МВт-ын нарны станц
2024 онд
- Чойбалсангийн 50 МВт өргөт гөл,
- Амгалангийн 100 МВт-ын өргөтгөл,
- Багануурын 50 МВт-ын батарейн хуримтлуур,
Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 150 МВт-ын эхний блок
2025 онд
- Тосонцэнгэлийн 30 МВт-ын цахилгаан станцуудыг ашиглалтад
Баттогтохын Чойжилсүрэнгийн өөрийнх нь хэлсэнээр аргалсаар ирэв.
Цаашид Баттогтохын Чойжилсүрэнгийн өөрөө эхлүүлсэн, барилга угсралтын ажил нь ид дундаа явж байгаа Баянгийн 660 МВт, Шивээ-Овоогийн 660 МВт зэрэг цахилгаан станцын төслүүд 2027, 2030 онуудад дууссанаар ирэх онуудын эрчим хэрэглээний өсөлтийг хангах дэд бүтцийн томоохон төслүүд гараанаас гарсан.










