



















Өнөөдөр “Бодь Групп” дараах мэдэгдлийг хийлээ. Мэдэгдэл ч гэж дээ мэдэгдэл л юм даа. Өмнөх Ерөнхий сайд асан нь Хууль зүй, Дотоод хэргийн сайдтай холбоотой ихээхэн хэмжээний мөнгөн дүн ярьж, өнөөдрийн ханшаар 3.8 тэрбум төгрөг, бүхэл дүн нь 110 сая ам.доллар буюу 391.0 тэрбум төгрөгийн авлигын талаар илчилсэн баримтад “Бодь Групп”-ийн хийж байгаа мэдэгдэл гэхэд үнэхээр ядмагхан байлаа.

“Бодь Групп”-ийн МЭДЭГДЭЛ

Үнэндээ нүүрсний бизнесээр 1.8 тэрбум ам.долларын өссөн дүнгийн орлого олсон, үндэсний бүтээн байгуулагч компани гэхэд гайгүйхэн шиг мэдэгдэл биччих хүн байхгүй гэхэд эргэлзээтэй. Эсвэл МЭДЭГДЭЛ гаргасан болоод өнгөрөх нь тэдэнд ашигтай байв уу?
Ерөнхий сайд асан Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийн “Авлигатай Тэмцэх Газар”-т барьж очоод өгч буй баримт нь цаасан дээр мөртэй, бичлэг дээр гаргацтай бололтой.
Харин хэдхэн сарын өмнө Ерөнхий сайд Гомбожавын Занданшатарын тусгайлан зарлаж танхимдаа авсан сэлэмнийх нь ир, жадных нь үзүүр болно гэж итгэсэн Хууль зүй, Дотоодын хэргийн сайд Баттөмөрийн Энхбаяр ийнхүү шаварт унасан шарын эзэн гэдгийн үлгэр болох нь. Юун авлигачтай хийх тэмцэл, харин Монголын төр түүний авлигыг илрүүлэх уртын аянд морьдох бололтой. Түүний хувьд Дэд сайдтайгаа хамт, Хууль Зүй, Дотоодын Хэргийн сайдынхаа албаа өгч бүүр дээр нь УИХ-ын гишүүнэээсээ татгалзаж, шалгуулах нь нэгэнт тодорхой. Өөрийнх нь хэлж, мэдэгддэгээр тэр бол шударга хуульч, түүний дээр хууль тэгээд хөх тэнгэр л байдаг гэсэн.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Үүнийг харуулах сайхан боломж ч гарч ирж магадгүй байна.
“Бодь Групп”-ийн ийм жул мэдэгдлийн араас хэл ам татаад байгаа цаг үед гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Амартүвшингийн Амундра дараах мэдэгдлийг өөрийн нийгмийн сүлжээгээр дамжуулан хийсэн нь ихээхэн сонирхол татахаар байлаа.
Хэл загнатнаад:
1. "Бодь Интернэшнл" ХХК хэзээ нээх үндэсний бүтээн байгуулагч байсан юм. Ккк, ингээд худлаа яриад эхэлнэ, намайг ажлаа авахад өрөнд баригдсан 10 ажилтантай компани болсон байсан.
2. За тэр Мөнх-Эрдэнэ бол гуниг шүү! Би хэн нэгний талд орох гэсэнгүй. Гэхдээ бүгд мэдэж байгаа ш дээ. “Боди”-той гэрээ хийгээд хуулийн зөвлөхөөр энэ төсөл дээр ажилласныг, одоо Бодийнхон бодвол гэрээгээ устгаж байгаа биз. Ингэж аймаар битгий худлаа яриа Мөнх-Эрдэнээ! Тэр үед хамт хуралд сууж байсан залуучууд бүгд амьд сэрүүн байна.
гэсэн юм.











