"АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар удахгүй уулзаж магадгүй" гэж Кремлийн дээд албан тушаалтан мэдэгдлээ.

Кремлийн дээд албан тушаалтан Юрий Ушаков өнөөдөр "АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нарын уулзалтыг 'удахгүй зохион байгуулах' -аар тохиролцоонд хүрсэн. Талууд уулзалтын бэлтгэл ажлыг аль хэдийн эхлүүлсэн" гэж мэдэгдсэн байна.
Бэлтгэл ажилд хэр хугацаа шаардахыг “тодорхой хэлэхэд хүндрэлтэй” гэж Ушаков үргэлжлүүлсэн ч уулзалтыг ирэх долоо хоногт зохион байгуулахаар зорьж буйг ОХУ-ын төрийн мэдээллийн агентлаг "RIA Новости" уламжилжээ.

Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Бизнесийн удирдлагын магистр (MBA) Ч.Даваасүрэн:

🌞Ухаа худаг цогцолборын “Цэций” орон сууцны хороолол болон “Уурхайчин” гэр хороололд нийт 1,000 гаруй залуус гэр бүлийн хамтаар cуурьшин ажиллаж, амьдарч байна. 🍂👷👷♀️
Лхагва гарагт Трамп мэдэгдэхдээ, Украин дахь дайныг дуусгах талаар хэлэлцэх зорилгоор Путинтэй “маш ойрын хугацаанд” уулзах “маш өндөр магадлалтай” гэжээ.
Ушаков уулзалт хаана болохыг тодорхой хэлээгүй ч уулзалтын байршлыг аль хэдийн тохирсон бөгөөд “удахгүй зарлана” гэж RIA Новости агентлагт уламжилсан байна.
Мөн тэрээр, АНУ-ын тусгай төлөөлөгч Стив Уиткоффоос өмнөх өдөр дэвшүүлсэн Путин, Трамп болон Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский нарыг хамарсан гурван талт яриа хэлэлцээ хийх саналыг Москва одоогоор хариу өгөөгүйг нэмж хэлжээ.










