



















МАН-ын “тамхины цэг”-ээр Гомбожавын Занданшатарын Засгийн Газрыг аль эрт унасан. “Хууль бус Засгийн Газар” арай ядан дэнжгэнэж байна. МАН болон УИХ-ын дарга Ням-Осорын Учрал БНХАУ дахь айлчлалаа дуусгаж ирээд түүний Засгийн Газрыг АН-ын шаардлагаар унагах нь цаг хугацааны асуудал хэмээн ярилцаж, нүд анихыг нь хүлээж суугаа бололтой.
Магадгүй Гомбожавын Занданшатарыг Ерөнхий сайд хийлгэн эрх хүүхэд шиг эрхлүүлж буйн цаана намаа 2 хуваагаад анхан шатны үүрийн гишүүдээсээ эхлээд өндөр дээд албан тушаалтнуудаа хүртэл алдах эрсдэл бийг МАН-ынхан харсан, бас сайн мэдэж ч байгаа.
“Живж буй хөлөг онгоц”-ноос зугтах “ХарХ” мэт зан гаргах урвагч сайд Гомбожавын Занданшатарын Засгийн Газарт нэгээр мундахгүй, байгаа аж.

Ерөнхий сайд Гомбожавын Занданшатарын хувьд өдрөөс өдөрт унасаар, шавхай дээр гулсах шахуу болсон нэр хүндээ аврах аврал нь Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга Сандагийн Бямбацогт, Гадаад Хэргийн сайд Батмөнхийн Батцэцэг, Хууль зүй, Дотоод Хэргийн сайд Баттөмөрийн Энхбаяр, мөн түүний дэд сайд Дэмбэрэлцэрэнгийн Мөнх-Эрдэнэ, Боловсролын сайд Пүрэвсүрэнгийн Наранбаяр нараасаа яаралтай салах гэнэ.
Тэрээр маш яаралтай Засгийн Газартаа халаа сэлгээ хийхгүй бол өөрийнх нь тэргүүлж буй Засгийн Газар “ум хум” болохыг ойлгоход нэг их ухаан, алсын хараа хэрэггүй болж.
Сүүлчийн сумаа ингэж нэг тавиад аврал хайхгүй бол өөрөө Ерөнхий сайдаар тогтохгүй “Их улс төр”-өөс ч одох нь цаг хугацааны асуудал. Түүний баталгаа нь гал тогоог нь барьж, арыг нь бат дааж байх ёстой Засгийн Газрын Хэрэг Эрхлэхийн дарга Сандагийн Бямбацогтын үйлдэл. Живж буй хөлгөнөөс зугтах харх шиг мэдэгдлүүд нь үүнийг бататгах илэрхийлэл хэмээн “Тамхины цэг” -ийн шуугиан, хов болсоор байна.
Сандагийн Бямбацогт өөрийнх нь багтдаг Ерөнхий сайд Гомбожавын Занданшатарын танхим цаашаа явцгүй болсон тул нэгийг бодож, хоёрыг тунгааж буй бололтой.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Тэрээр өмнө нь Батлан Хамгаалахын сайд, Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийн танхимд багтаж байхдаа танхимаа хамгаалах бус хагалан бутаргаж, Ерөнхий сайдаа мөргөж унагаад Гомбожавын Занданшатарын тогоог барьж, Засгийн Газрын Хэрэг Эрхлэхийн дарга болсон түүхийг МАН-д цүнх барьдаг захын пацаан өгүүлнэ. Харин одоо Сандагийн Бямбацогт УИХ-ын даргаас Ням-Осорын Учралыг буунгуут нь суудал дээр нь торойж, дөрвөн удаа сайд хийсэн намтар дээрээ нэг удаа УИХ-ын дарга хийх хүслээр жигүүрлэн оргилж явааг “Их улс төр”-д хөл тавьсан нөгөө цүнх баригч пацаанууд нь ч хэлээд өгч чадна.
Засгийн Газрын Хэрэг Эрхлэхийн дарга Сандагийн Бямбацогт хэзээд зөв газраа дуугарч, зөв газраа зогсож чаддаг зүүний нүхээр багтаж чадах Ховдын уугуул. Тиймдээ ч тэр өнөөдөр Монголын битгий хэл бөмбөрцөгийн улстөрд ховорхон бичигдэхээр хувьтай нэгэн. Монголын төрд 4 удаа сайд хийж, тэр бүү хэл 2016 онд Эрх зүйчийн дипломоо гардаагүй МУИС-ийн Хууль зүйн сургуульд оройгоор суралцаж ахуйдаа Хууль зүй, Дотоод хэргийн сайдын сэнтийд заларч чадсан 70-аад оныхны сүүхэйтэй төлөөлөл. Тэр хэн хаана ямар ааль зантай байгааг андахгүй мэддэг, мэдэрдэг. Мэдсэндээ түлхүүр тааруулж чаддаг зальжин эр. Ямар зальжингүйдээ тэр сүүлийн 4 Засгийн газарт 4 удаа, 4 өөр салбарт сайд хийгээд амжсан байхав дээ.
Тиймдээ ч өөртэй нь хамаагүй тэрсэх хэн нэгэнд сануулж байхын тулд УИХ-ын Дэд дарга асан Хүрэлбаатарын Булгантуяаг “Үндсэн Хууль”-иар айлгаж байгаад гэмтэн болгох, цаашлаад шоронд илгээж, бусаддаа сургамж болгох хүслээ гүйцээж яваа нэгэн. Түүний хүсэлд хязгаар үл...
Сайд нарынхаа бусгаа үйлдлээс болж “Живж буй хөлөг онгоц”-той зүйрлэх хэмжээнд нэр хүнд нь шороодоод буй Гомбожавын Занданшатарын дараагийн нүүдэл Засгаасаа хөөсөн сайд нарын оронд Ерөнхий сайд асан Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга асан Дашзэвэгийн Амарбаясгалан нартай тохирч тэдний дэмжигчдээс нэг биш нэжгээд сайд томилон буулт хийж "Нураасан гэрээ" босгох боломжоо ашиглах нь зүй ёсны алхам ч байж болох юм.







