



















Аргентины болон Дэлхийн анхны Либертари үзэлтэй Ерөнхийлөгч Хавьер Милейн цомхон төр, хэмнэлтийн бодлого нэг жилийн дараа ямар үр дүн үзүүлэв? Хавьер Милей Ерөнхийлөгчийн ажлаа аваад нэг жилийн дараа Аргентин улсын гиперинфляцыг бууруулсан ч иргэдийн амьжиргаа улам муудаж, ажилгүйдэл ядуурал нэмэгджээ.
Дэлхийн улс орнуудад нэр хүнд нь улам алдаршин түгж буй Хавьер Милейн дараах арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байдаг.
Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милей 2023 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр тушаал гаргаж төрийн том бүтцийг цомхотгох замаар төсвийг хэмнэж эхлэв. Ингэхдээ төрийн оролцоотой эдийн засгийг зохицуулалтыг багасгах, засгийн газрын яам агентлагуудыг татан буулгах, хэрэгцээгүй зардал гаргадаг төрийн байгууллагуудыг бүгдийг нь татан буулгах, төрийн өмчит компаниудыг хувьчлах, төрийн дэд бүтцүүдийн санхүүжилтийг царцаах зэрэг томоохон ажлуудыг хийж чадсан.
Үүгээр Аргентины 30 гаруй мянган төрийн албан хаагч ажлаас халагдаж, засгийн газрын 18 яамнаас 9 нь татан буугдав. Боловсрол, соёлын яам, жендерийн яам цомхотголд өртөж доторх чиглэлүүд нь хумигдав. Үндэсний театрын дээд сургууль болон улсын төсвөөс санхүүждэг мэдээллийн агентлагийг хааж, шинжлэх ухааны судалгааг санхүүжүүлэв.
“Төрд мөнгө байхгүй” гэх үг Хавьер Милейн иш үг болов. Татаасыг бууруулах замаар эрчим хүч болон тээврийн салбарын алдагдлыг багасгаж, цалин тэтгэврийн нэмэгдлийг зогсоов. Мөн татварын бодлогыг үндсээр нь өөрчилж эрчим хүч, байгалийн баялаг, технологи зэрэг стратегийн салбаруудад хөрөнгө оруулалтыг дэмжих татварын хөнгөлөлтүүд бий болгов. Хавьер Милей татвар хөнгөлснөөр ам.долларын хадгаламжаа нэмэгдүүлэв.
Долларын хадгаламж татваргүй болсноор Аргентины банкнуудад 19 тэрбум орчим доллар төвлөрүүлж, валютын нөөцийг нэмэгдүүлээд байна. Албан болон албан бус зах зээлийн ханшийг ойртуулах үүднээс песогийн ханшийг ам.долларын эсрэг 50%-иар унагааж, ам.доллар тутамд 400-аас 800 песо болгон өөрчилсөн байна.
Үүгээр өмнөх засгаас өвлөн авсан эдийн засгийн уналт, гиперинфляцын эсрэг хэмнэлтийн шок эмчилгээг эхлүүлсэн Хавьер Милейн ажлын үр дүн жилийн дотор гиперинфляцыг бууруулжээ. Энэ сарын байдлаар тус улсын сарын инфляц 25.5% -2.7% болж буураад байгаа нь сүүлийн 3 жилийн доторх хамгийн бага үзүүлэлт болов. Гадны хөрөнгө оруулагчид Аргентинд хөрөнгө оруулах сонирхол нэмэгдэж, ОУВС Аргентины эдийн засагт гарч буй үр дүнг онцолсон юм.
Мини Трамп гэх хочтой Хавьер Милейн арга барилыг АНУ-ын засгийн газрын үр ашгийн яамыг тэргүүлэх Элон Макс магтан сайшаасан юм.
2024 оны 11-р сар Палм Бич. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Д.Трамп Хавьер Милейтэй уулзав.
Гэвч Хавьер Милейн шок эмчилгээний үр дүнд эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд тогтворжиж, зах зээл илт сэргэж эхэлсэн ч Аргентинчуудын амьдрал ажилгүйдэл ядууралтай нүүр тулав.
2024 оны 6-р сарын 12, Аргентин, Буэнос-Айрес хот. Хавьер Милэйгийн шинэчлэлийн хуулийн төслийг хэлэлцэгдэх үеийн эсэргүүцлийн жагсаал.
Дэд бүтцийн төслийг зогсоосноор барилгын салбарт 200 мянга гаруй хүн ажилгүй болов. Төрийн албаны 30 мянган хүн ажилгүй болжээ. Ажилгүйдэл 20 жилийн дээд цэгт буюу 52.9%-д хүрчээ.
2024 оны 1-р сарын 10, Аргентины Буэнос-Айрес хотын эсэргүүцлийн жагсаал. Аргентины ерөнхийлөгч Хавьер Малей бүх салбарт татаас бууруулж, үнэ чөлөөлснөөр үнийн өсөлт дийлдэхээ болив.
Жилийн инфляц 193 хувьтай байна. Үнэ чөлөөлөгдөж, бүх салбарт олгогдох татаас буурснаар үнийн өсөлт эрс нэмэгдэв. Харин цалин тэтгэврийн нэмэгдэл зогсжээ. Ажилгүйдэл, ядуурал, өлсгөлөн, хаа сайгүй нэмэгдэж үнийн өсөлтөөс үүдэн тэтгэврийн ахмадуудын амьдрал гүн хямралд өртөж байна.
Нийтдээ 5 орчим Аргентинчууд ядууралд өртжээ.
Ажилгүйдэлд өртсөн гэр оронгүй Аргентинчууд... 2024 оны 5-р сарын 9-нд Хавьер Милейг эсэргүүцсэн бүх нийтийн ажил хаялтын үеэр...
Гэвч Аргентинчуудын амьдрал дээрээ мэдэрч буй хямрал, ядуурал, ажилгүйдэл түр зуурынх уу үгүй юу гэдгийг хүлээгээд харах л үлдээ...
Учир нь Хавьер Милей "хүлээ тэгээд хар" хэмээн мэдэгдсэн юм.










