



















Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв. Ажлын нэг өдөр эхэлж, эрүүл мэндийн үйлчилгээ авахаар ирсэн жирэмсэн, залуу, настай гээд нас насны бас өөр өөр зовуурьтай эмэгтэйчүүд 204 дугаартай хаалганы үүдэнд дугаарлажээ. Хэдийгээр хүн бүр үзүүлэх цагтай ч, үзүүлэх цаг нь хэдийнээ өнгөрсөн тул ар араасаа ийнхүү дугаарлан зогсоно. Эмч ажилдаа цагтаа ирээгүй юу эсвэл үзүүлэхээр ирсэн эмэгтэйчүүд үзүүлэх цагаасаа хоцорсон уу гэж бодогдохоор. Гэхдээ үндсэн шалтгаан нь эмнэлгийн цахим программ нь гацаж, эмч үзэж буй хүнийхээ мэдээллийг компьютертоо оруулж чадахгүй бас шинжилгээний хариуг нь үзэж чадахгүй гацсантай холбоотой ийм дараалал үүссэн. Эмч ч, үзүүлэхээр ирсэн иргэд ч хүлээж сууна. Ялгаа нь эмч өрөөндөө, үйлчлүүлэгч эмэгтэйчүүд өрөөний үүдэнд.
"Одоохон манайхан, миний охин жаахан л хүлээгээрэй" гэж сандрах эмч. Уг нь тэр эмч буруугүй. Гэхдээ эрүүл мэндийн даатгалын нэгдсэн системийн программ гацсаныг ойлгох нь үйлчлүүлэгч дотор нь цөөхөн. Энэ бэрхшээл зөвхөн Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд тулгардаггүй. Улсын эмнэлэг бүрд тохиолддог. Учир нь, эмч бүр нэг өвчтөнийг 10 минутад багтаан үзэж, 300 тэмдэгт бөглөх, өвчтөний шинжилгээгээ эрүүл мэндийн даатгалын нэгдсэн системд шивж оруулах үүрэгтэй. Гэвчиг энэ цахим систем нь найдвартай биш. Өдөр бүр гацдаг, ингэх бүрд өвчиндөө зовуурилж, бачимдсан иргэд эмнэлгээр дүүрдэг.
Эмнэлгийн удирдлагууд энэ асуудлыг нь шийдэж өгөхийг Эрүүл мэндийн даатгалын газарт албан бичиг хүргүүлж, саналаа хэлдэг ч хүлээн авч, хэрэгжүүлэхгүй өдийг хүрчээ. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан ч тоодоггүй. Учир нь тэр эмч Т.Мөнхсайхан биш улс төрч Т.Мөнхсайхан болж агуулгад бус хэлбэрдэлтээ их анхаарах болжээ. Сэтгүүлчдийн асуусан асуултад ч тодорхой тайлбар өгөхгүй, зөвхөн өөрийн багийн бэлдсэн рийл буюу богино бичлэгийг хэнтэй, хаана уулзсан тухай видеондоо анхаарч, хэвлэлийн алба нь ч сайдын бичлэгээс үзчих үү гэж хариулсан удаатай.
Уг нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт хяналт байдаггүйг хангалттай харуулах үйл явдлууд өрнөсөөр байна. Хамгийн сүүлд гэхэд ЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэн нарыг АТГ-аас шалгаж байна. Тэднийг мөрдөн шалгах үндэслэл нь нэр бүхий эмнэлгийн удирдлагуудаас авлига авсан, хясан боогдуулах замаар худал бичилт хийдэг байсантай холбоотой. Мөн иргэдийн эрүүл мэнд, амь насаар дэнчин тавин байж хурааж авсан мөнгийг эрх мэдэлтнүүд Капитал банканд эргэлдүүлж байгаа

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Эрүүл мэндийн салбар туйлдсан, үйлчилгээ авахаар очсон иргэд нь ч, тэнд ажиллах эмч, ажилчид нь ч. Урьдчилан сэргийлэх үзлэгт орох нь бүү хэл үхэхдээ тулаад очсон ч үйлчилгээ авахад бэрхшээлтэй хэвээр байна Эрүүл мэндийн сайд аа! Эрүүл мэндийн даатгалын сандаа шалгалт оруулж, эмч нарын "үйлийг үздэг" нэгдсэн гэгдэх программыг нь гацдаггүй болоход хяналтаа тавих шаардлагатай байна. Мөн эмнэлгүүдэд олгодог даатгалын мөнгөний хуваарилалтаа эргэн харж, даатгалын мөнгө орж ирээгүй гэх шалтгаанаар улсын эмнэлгүүд нь үйлчилгээгээ зогсоож, иргэдээ буцаадаг алдаагаа дахин давтмааргүй байна.
Залуучуудаа дэмжиж л байвал шинэчлэл ирнэ гэж итгэх иргэн "Засгийн газрыг огцор" жагсаалын үеэр их байсан. Гэхдээ Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан шиг их зан сууж болохгүй гэж шүүмжлэх нэгэн ч байлаа. Эрүүл мэндийн салбараараа улс төр хийж болохгүйг Сайд Т.Мөнхсайхан хамгийн сайн мэднэ. Гэтэл эмч хүн өөрөө улс төр хийх нь ёс зүйгүй үйлдэл юм.
Учир нь, Хавдар судлалын үндэсний төвийн хяналтад байх элэгний өвчтэй иргэдийн төлөөлөл в, д вирусийн идэвхжилийг бууруулдаг квоттой эм ээ авч чаддаггүй болсон гэж гомдол гаргаж байна. Заавал уух ёстой оношлогдсон иргэд нь ууж чаддаггүй юм бол тэр эм хаачдаг вэ гэх асуулт гарна. Гэтэл энэхүү квоттой эмийг Т.Мөнхсайхан сайд гарын үсэг зурж шийддэг гэх. Хяналтын зөвлөлийн эмч нарт нь эрх мэдэл байдаггүй боллоо гэж үнэн үү Т.Мөнхсайхан сайд аа!








