



















Хаврын тэргүүн цагаан бар сарын шаргачин үхэр буюу гуравдугаар сарын 16-ны өдөр Улсын Их Хурал хаврын ээлжит чуулганаа нээлээ. Хууль зүй, Дотоод хэргийн сайд Баттөмөрийн Энхбаяр “Халуухан хавар байх болно” хэмээн таамаглаж хэлсэн ч өөрөө хэлсэн үгнээсээ бусгаж “Та нар харж л байгаа ш дээ. Би сая Завхан аймгаар яваад ирлээ. Халуухан дулаахан хавар болж байна” гэж дахин бусгав.
Ийм бусгаатай Хууль зүй, Дотоод хэргийн сайд өмнө байгаагүй ээ гэж иргэд шуугьж байна.

Угтаа бол Хууль зүй, Дотоод хэргийн сайд Баттөмөрийн Энхбаяр энэ удаа үнэн л хэлсэн юм билээ. Гэхдээ түүний хүссэн шиг “Төгсгөл” кинон дээр гардгаар “наадам” биш “найр” болохгүй нь нэгэнт тодорхой болсныг Ардчилсан Намын мэдэгдлээс дүгнэж болохоор байна.
Баттөмөрийн Энхбаярын тооцсоноор Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачлан боловсруулсан “Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг яаралтай журмаар хэлэлцүүлээд, УИХ-ын гишүүн Халтмаагийн Баттулга, Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ, Дашзэвэгийн Амарбаясгалан, Энхбатын Болормаа, Хүрэлбаатарын Булгантуяа, Пүрэвжавын Сайнзориг, Мөнхтөрийн Нарантуяа-Нара нарыг эргүүлэн татаад, ирэх жил Ерөнхий сайд Гомбожавын Занданшатарыг Ерөнхийлөгчид зүтгүүлээд, өөрийгөө Хууль зүй, Дотоод хэргийн сайдаар 2028 он хүртэл ажиллана хэмээн хөөрцөглөсөн сэтгэлээ барьж чадалгүй ам алдаж, барьж чадалгүй үлдэв.
Гэтэл улс төр түүнийхээр өрнөхгүй нь бараг тодорхой болж буй бололтой. 2026 он гарснаар Дээд шүүхээс Ардчилсан Намын даргын суудлаа баталгаажуулсан Одонгийн Цогтгэрэл түүний мөрөөдлийг тас цохиж
Ардчилсан намын 42 гишүүн 100 хувийн саналаар аль нэг намын дарга 5-н намын оролцоотой парламентын даргаар ажиллаж болохгүй. УИХ-ын дарга Учралыг даргын албаа өгөхөөс нааш Ардчилсан намын бүлэг УИХ-ын чуулганд суухгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна. Бид өнөөдөр үүнийг шинээр ярьж байгаа юм биш. Үүнээс өмнө ч ярьж байсан. МАН-ын даргаар Дашзэвэгийн Амарбаясгаланг сонгогдлоо гэхэд яг энэ шийдвэрийг Ардчилсан намын бүлэг гаргаж байсан. Зарчим яг ижил үйлчлэх ёстой.

2012 оноос хойш Үндэсний итгэмжлэлийн төвөөр 5 удаа итгэмжлэгдсэн бөгөөд нарийвчлалтай, бодит үр дүн нь үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааг хангаж байдаг.

Нийт ажиллагсад, хамтрагчдадаа ойн өдрийн мэнд хүргэе!

Ухаа худаг салбарын номын сан маань 2010 онд 150 орчим номын фондтойгоор эхэлж байсан бол өнөөдөр 1400 гаруй номтой болжээ.
гэсэн юм. Ардчилсан намын 42 гишүүний 41 гишүүн гаргасан энэхүү шийдвэрийг хүлээж авахгүй тохиолдолд Ардчилсан Намын бүлгийнхэн УИХ-ын чуулганд суухгүй “бойкотлох” аж. Түүнийг нь дэмжээд, ирцээр хавсрах МАН-ын гишүүд бараг 34-т хүрнэ. Дээр нь Үндэсний эвсэл, ХҮН (Боловсролын сайд Пүрэвсүрэнгийн Наранбаяр суудлаасаа унах нь тодорхой болсон)-ийнхан Гомбожавын Занданшатарын Засгийн газраас гарснаар нэмэгдвэл УИХ-ын чуулган цаашид гацаанд орох нь баараггүй мэт.
УИХ-ын дарга Ням-Осорын Учралд энэ гацаанаас зайлах хэдэн боломж бий.
- УИХ-ын даргаас өөрөө буух, Гомбожавын Занданшатарын Засгийн газрыг цааш нь ажиллуулах
-Гомбожавын Занданшатарын Засгийн Газрыг унагаад өөрөө Ерөнхий сайд болох
-УИХ-ыг Ерөнхийлөгчтэй хавсайдаж тараах
Гэхдээ энэ алхмыг хийхийн тулд Ерөнхий сайд асан Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийн сануулж хэлснээр Монгол Ардын Нам УИХ дахь гишүүнээ намаас хөөх биш, нэг ч гэсэн гишүүдээ өөртөө эргүүлэн 68 гишүүн бүртэй тулж уулзаж, шүүх хуулийн байгууллагаар дарамталсан гишүүдээсээ уучлал гуйн эргэн нэгдэх нэг гарц.
Эдгээрээс хамгийн найдвартай гарц нь УИХ-ын гишүүн биш Гомбожавын Занданшатарын Засгийн Газрыг унагаж, өөрөө Ерөнхий сайд болж багаа бүрдүүлэх байж болох юм. Гэтэл үүнийг Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зөвшөөрөхгүй бол яах уу? гэдэг асуулт гарч ирнэ. Ингээд УИХ-ын дарга, МАН-ын дарга Ням-Осорын Учрал хадан дунд хавчуулагдсан "халиуны зулзага" болчих уу?
УИХ болон МАН-ын дарга Ням-Осорын Учралын хувьд хамгийн зөв гарц нь Гомбожавын Занданшатарын Засгийн Газраар "ТУГ ТАХИЖ" өөрөө Ерөнхий сайд болсноор Ардчилсан Намын шаардлага хангагдах байж болох юм. Ардчилсан намын шаардлага хангагдаж, АН УИХ-ын чуулганы ирцэд “бойкот” хийхээ больж хуралдаа сууснаар Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачлан өргөн барьсан “Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах туай хуулийн төсөл”-ийг яаралтай журмаар хэлэлцүүлэх боломж илүү нэмэгдэнэ. Ингэснээр “Хонь бүрэн чоно цатгалан”.









