



















Хорт утаа, үхлийн угаарын хордлого үндэсний аюулгүй байдалд заналхийлээд удаж байна. Бүгд сэрж сэхээрээд тэмцэхээр, тэмцлийн гол учир утгыг хэн нэгэн голоос нь алдагдуулдаг “операци” хийгддэг боллоо. Иргэдийн тэмцлийг өөр тийш залж, засгийн зөөлөн боорцог болгох хэд хэдэн шаардлага анзаарагдав. Монголчууд ийм шаардлагыг хүсээгүй. Монголын иргэд улиран засаглаад ч өөрчлөлт хийж чадаагүй Л.Оюун-Эрдэнийн засгийг огцруулах хүсэлтэй.
Тиймээс утаа бууруулах нэрээр үе үеийн засаг, уут уутаар нь мөнгө цацаж, үүнийг нь доороос тосож аваад арилцгаасан намдчынхаа их балгийг МАН яг одоо үүрэх ёстой. Сүүлийн найман жил засгийн эрх барьсан МАН-ын шийдэл бус Пи-Ар суурьтай бодлого Монгол Улсын голомтыг самарч, голыг нь таслах нь. Улиран засаглаж буй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, түүнийг тойрсон багийн ажиллагаа, тархи угаалт, манипуляцид мэргэшиж, Монголын ард түмний эсрэг геноцид үйлдэж байна. Бодлого боловсруулж, шийдэл гаргах ёстой Засгийн газар, ард түмнээ трансд оруулах хэмжээнд тархийг нь угааж, ардуур нь амлалтаа зөрчсөн том төсөв шахаж сонгуулийн шархаа нөхөж байна. Энэ Засагт дахин бүү итгэ.
Хардах үндэслэл төрүүлсэн дараах шаардлагыг бүү тавь...
ОНЦ БАЙДАЛ ЗАРЛА
Авлигын академи төгссөн, популизмын дамжаа дүүргэсэн НАМЗХ-ны улаан хацарт зангиатнуудын засаглаж буй Засгийн газарт итгэлээ дахин бүү дэвс.
Иргэдийн итгэлийн тээж буй Ч.Ганжавхланд нэг алдаа байна. Ч.Ганжавхлан онц байдал зарла гэж Данхар засагт өгөөш болох ёсгүй.
Онц байдал зарлахыг шаардсан Ч.Ганжавхлан бол Монголын нийгэмд жинхэнэ нөлөөлөгч. Түүний зорилго нь зөв ч арга нь буруудав. Өчигдөр Ч.Ганжавхлан онц байдал зарла гэсэн шаардлага тавихад цахим орчинд тэр чигтээ онц байдлаар давалгаалав. Түүнд итгэдэг “Догматистууд” дор нь өлгөж аваад онц байдалд нийгмийг уриалан “Засгийн өгөөш” болох нь.
Ард түмнийхээ эсрэг геноцид үйлдэж, үхлийн хорт утаа шахсаар буй засаг огцрох болзлоо аль эрт хангасан. Онц байдал зарлаваас хэн ч дуугарахгүй, хэн ч хөдлөхгүй. Таны хүсэл зоригийг илэрхийлэх бүх хэвлэлүүд хаагдана. Хөл хоригдоно. Ковидын үе шиг улсаараа гэртээ түгжигдээд дампуурлаа хүлээж хэвтэцгээнэ. Гэр гэртээ галаа түлж утаа улам нэмэгдэнэ. Засаг биднийг түгжиж аваад Ковидын үе шиг дураар дургиж найр эхлүүлнэ.
УТААГ 2 ЖИЛИЙН ДОТОР 60 ХУВЬ БУУРУУЛ
Жагсаалд оролцогч Н.Намнансүрэн гэгч эр. Тавьсан шаардлага нь 2 жилийн дотор утааг 60 хувь бууруулж чадахгүй бол эрх баригчид зайл.
Шууд уншигдаж буй утга нь Л.Оюун-Эрдэнийн засгийг авч үлдэх арга ядсан арга. Л.Оюун-Эрдэнийн Засаг ард иргэдийн жинхэнэ уур бухимдлаас өрсөн жагсаал хийж, иргэдийн нэрээр дахин хоёр жилийн боломж өөрийн Засагт олгуулах “мэх” хийж буй харагдав. Шахмал түлшний хоронд ахиад хоёр жил үр хүүхэд, ижий аав, өөрийн амь насыг хордуулаад хүлээе гэх “идиот” одоо Монголд байхгүй. Товчхондоо утааг 60 хувь бууруулахад Засагт дахин хоёр жил хэрэгтэй.
Ард иргэдийн итгэл, цөхрөлийг зөөлөн сандал дороо ивсэн Л.Оюун-Эрдэнийн тэнэгдүү инээмсэглэлийн араас цухалздаг Пи-Ар-ынх нь санаа яг гарч ирэв.
ИРЭХ ТАВАН ЖИЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ, ТӨСӨВ, ЗАРЦУУЛАЛТЫГ ИЛ ТОД БОЛГО...!
Утааг бууруулах нь бүү хэл, үл мэдэгдэх хороор нэмж утсан МАН, мэдсээр байж чимээгүй таг гөлрөх тэдний гар хөлүүдийн таван жилийн төлөвлөгөө, төсөв, тайлан, зарцуулалттай танилцаж болохгүй. Танилцмаар байвал эхлээд Засгийг огцруулж, дараа нь нээлттэй сонсгол хийж, авлигал албан тушаалын наймаатай нь танилц. Авлигачдыг хуулийн өмнө цээрлүүл. Тэр ирэх таван жилийн нь чиний, миний, таны үр хүүхдийн эрүүл амьд явах эрхэд халдана, халдсаар ч байна. Монголд утаа бууруулж чадах чадамж, бодлого суурьтай засаг ус агаар мэт дутагдаж байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүдийн кино шиг контент, нэвтрүүлэг, шторк, рийлс утгаа алдаж, яам, агентлаг, хэлтэс, албад нь хүртэл контентоор ажиллаж, хөрсөн дээрээ буухгүй нь. Хаанаасаа хаалгач хүртэл дэргэдээ хэвлэл, пи ар хийдэг бүхэл бүтэн арми угжиж цахимд зориулсан ажлууд хийж байна.
Одоогийн Засгийн буруу үлгэр, нийгмийг сууриар нь эргүүлж толгойг нь буруу харуулж засаглалын хямрал нүүрлэж байна.
Засаглал бүхэлдээ хямарч буйг соргог сэхээрч өөрчлөхийг хүссэн иргэд Л.Оюун-Эрдэнийн олиггүй засагтай тэмц. Тэднийг хоёр жил улирааж болохгүй. Таны, гэр бүлийн амь нас, эрүүл мэнд “Данхар засгаас” үнэтэй...
Төв талбайд уулзацгаая...










