



















БНХАУ-ын дарга Ши Жиньпин Хятадын коммунист намын 75 жилийн ойн баярт зориулан “Тайванийг эх газарт” дахин нэгтгэхээ амласан. Тайвань бол Хятадын ариун газар нутаг. “Цус уснаас өтгөн, Хятад Тайвань цусан холбоотой, нэг үндэстэн”. Шаардлагатай бол хүчээр нэгтгэнэ гэх Ши Жиньпин даргын үг Тайванийн ард иргэдийн дургүйцлийг төрүүллээ. Өнгөрсөн тавдугаар сард албан тушаалдаа томилогдсон Тайванийн ерөнхийлөгч Лай Чэн Тэ Ши Жиньпинийн түрэмгий мэдэгдэлд хариуг нь барив.
ЛАЙ ЧЕН ТЭ: Манай Тайванийн засгийн газар Хятадын коммунист намаас ч “ахмад”. Түүхэн ширүүн өрсөлдөөн өрнүүлсэн Тайвань Хятадын засгийн газар “ах дүү” болох үндэс үгүй. 10-р сарын 1-нд манай хөрш “БНХАУ” 75 жилийн ойгоо тэмдэглэсэн. Тэгвэл тун удахгүй “Бүгд найрамдах Хятад” улсын 113 жилийн ойгоо тэмдэглэх болно" Тайванийн ерөнхийлөгч Лай Чэн тэ онцлов. Лай Чэн Тэ-ийн хувьд эрх баригч ардчилсан дэвшилтэд холбооноос сонгогдсон ерөнхийлөгч. Хятадын коммунист нам болон Ши Жиньпин түүнийг салан тусгаарлах үзэл тээгч “аюулт этгээд” гэж үзэж буй. Коммунист Хятадын 75 жилийн ойн үеэр Тайваньтай "дахин нэгдэнэ" гэсэн Ши Жиньпинийн амлалтын хариуг барьсан ерөнхийлөгч Лай Чен Тэ-д Тайванийн хамгийн том сөрөг хүчин Гоминдан намынхан дургүйцлээ илэрхийлэв.
Тайванийн аралд Хятадын аюул заналхийлэх нь давтамж ойртож буйд Гоминданыхан ерөнхийлөгч Лай Чэн Тэг буруутгасаар байна. Ер нь ч Тайванийн ерөнхийлөгч Лай Чэн Тэ тавдугаар сард тангараг өргөснөөс хойш Хятадын заналхийлэл нэмэгдсээр буй. Учир нь салан тусгаарлах үзэлтэй тэрээр Хятадыг сүрдүүлэхээ зогсоохыг Хятадад уриалсаар байгаа юм.
ГОМИНДАН: Лай Чэн Тэ ерөнхийлөгчийн эрх баригч Ардчилсан дэвшилтэт нам Хятадтай удаан хугацаанд хурцадмал байдал үүсгэж байна. Тэрээр ийм мэдэгдэл хийж байгаа нь Тайвань Хятадын “сөргөлдөөнийг улам өдөөх” зорилготой. Лай Чэн Тэ зориуд "БНХАУ"-ын болон өөрийн "эх орны онол"-оо дурдлаа” хэмээн Гоминдан намын гишүүн Линг Тао фэйсбүүк хуудсандаа бичжээ.
Пүрэв гарагт (10-р сарын 10) Тайваний ерөнхийлөгчийн хувиар анх удаа БНХУ байгуулагдсаны 113 жилийн ойд зориулан үгээ хэлэх юм. Лай Чэн Тэгийн хэлэх үг нь Ши Жиньпинд “өгөөш” болохвий гэх зовнил Гоминданыхан дунд байна.
“ТӨСӨЛ 2049”
АНУ-ын “Төсөл 2049” хэмээх судалгааны хүрээлэнгийн захирал Иан Истон “Хятадын түрэмгийлэл” номдоо хэрэв Хятад Тайвань руу түрэмгийлж, эзэлбэл Тайванийн ардчилсан тогтолцоо үгүй болж коммунист дэглэм тогтоно. Мөн Хятадын коммунист намын нэр сүр хүч чадал хэмжээгүй их болно гэдгийг онцолсон байдаг.
Энэ бол зөвхөн хоёр улсын хоорондын асуудал биш. Бүх дэлхийн ялангуяа ардчилсан болоод коммунист дэглэмийн хоорондох тулаан өөрөөр хэлбэл АНУ Хятадын дайн болох нь дамжиггүй.
АНУ-ХЯТАД-ТАЙВАНИЙН ДАЙН УУ?
БНХАУ-ын үе үе удирдагчид Тайванийг нэгтгэх үзэл баримтлалтай байв. Геополитикийн хувьд Хятад Тайванийг нэгтгэснээр “Нэгдүгээр арлын гинжин хэлхээ”-нд өөрийн байр суурийг ганхашгүйгээр “бат” бэхжүүлж чадна. “Нэгдүгээр арлын гинжин хэлхээ” нь Япон-Тайван-Филиппин-Индонезийн Борнео арал хүртэл үргэлжлэх бөгөөд тус арлууд Хятадын Номхон далайд гарах гарцыг хаадаг юм. Энэ бол эдийн засгийн хувьд дэлхийд нэгдүгээрт болох амбицтай Хятадын хувьд том хаалт байсаар ирсэн бөгөөд Тайванийг эх газарт нэгтгэх замаар гарцыг нээх арга билээ. Мөн хиймэл оюун ухаан технологийн эрин зуунд дэлхийн чип үйлдвэрлэлийн гол цөм Тайванийн асуудал Хятад Америкийн ашиг сонирхлын дараагийн толхилцоон болж байна. Тэгвэл Хятадын түрэмгийлэл эхэлбэл АНУ Тайванийг хамгаалах амлалттай. Хэдийгээр АНУ Тайванийг албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй ч ”Тайванийг Хятадад найр тавьж өгөх нь Ази-Номхон далайн бүсэд нөлөөллөө алдах эрсдлийг хүлээнэ. байр сууриа алдах эрсдэлийг дагуулна. Ингээд АНУ-ын Ази-Номхон далайн бүс нутгийн холбоон дахь БНСУ, Япон, Австрали заналхийлэл Хятадын аюул “отож” байна.
БНХАУ байгуулагдсаны 100 жилийн ой 2049 онд тохионо. 2049 он гэхэд Хятад хаа хүрэх вэ? гэдгийг АНУ судалж байна.










