



















Нийслэлийн есөн дүүргийн эмнэлэг 1400 орчим ор нэмж дэлгээд ч ачааллаа дийлэхгүй байна. Шалтгаан нь улирлын чанартай ханиад, томууны дэгдэлт. Гэхдээ улирлын чанартай ханиад, томуу энэ жил гойд их, ‘’мянга сайн’’ гэсэн эм уугаад ч эдгэрч өгөхгүй улам хүндэрч байгаад л асуудал байна.
Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 79 хувь нь 15 хүртэлх насны хүүхдүүд. Тэдгээрийн 47 хувь нь тав хүртэлх насныхан байна. Харин амьсгалын замын цочмог хүнд халдвараар өвчлөгсдийн 90 хувь нь 15 хүртэлх насныхан байгаа бол үүний 72 хувь нь тав хүртэлх насныхан. Өнөөдрийн байдлаар нийт хэвтэн эмчлүүлэгсдийн 75 хувь нь нийслэлийнхэн байна.
ЭНЭҮТ.... өглөөний 09 цаг...
Манай сурвалжлах баг ЭНЭҮТ-ийг зорьлоо. Энд хамар хатгах зай алга. Хаашаа л харна нус, нулимс нь гоожсон, хэзээ мөдгүй цэрэндээ хахаж мэдэхээр, цээж нь ‘’муур’’ шиг хүржигнэж, халуурсан хүүхдүүд ‘’шал’’-аар зулах нь холгүй байв. Эмнэлэгт ирж буй таваас дээш насны хүүхдүүд маш хүнд хатгалгааны өөрчлөлттэй, нэг талын уушгиар нь агаар огт дамжихгүй болж, уушги нь устсан, зүрхний үнхэлцэг хальсанд шингэн үүссэн байдалтай эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна.
ЭНЭҮТ 330 ортой. Өнөөдрийн байдлаар 540 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Эмнэлэг бараадаж л байвал коридорт шалан дээр гудас дэвсээд ч хамаагүй хүүхдээ эмчлүүлмээр байна гэсэн ээж нар энд аргаа барж байв. Харин эмнэлэг өвчтөнөө хүнд, хөнгөнөөр нь ангилж яаралтай гэсэн хүүхдүүдийг хэвтүүлэн эмчилж, хэвтэх шаардлагагүй гэсэндээ жор бичээд явуулж байна. Харин эмчийн жороор 10 гаруй хоногийн турш сайн гэсэн эм тан уулгаад ч нэмэргүй, хүүхдээ эмэнд хордуулж дууслаа гэх ээж, аав нар үгээ хэлж байлаа.
33 настай ээж А. 10 настай охиноо ЭНЭҮТ-ийн эмчид үзүүлж, жор бичүүлэх гэж иржээ. Тэрээр энд ирэхээсээ өмнө Өрхийн эрүүл мэндийн үндэсний төв /ӨЭМҮТ/-дөө 14 хоногийн хугацаанд гурван удаа охиноо үзүүлж, нэг удаагийн эмчийн үзлэгээр 300 мянга, нийт нэг сая гаруй төгрөгийн эм худалдан авч уулгасан ч охиных нь ханиад эдгэрэх нь бүү хэл улам хүндэрч, сүүлдээ шөнө унтаж чадахгүй тасралтгүй ханиалгаж, эцэстээ ЭНЭҮТ-д ирсэн гэлээ. Энд ирэхээсээ өмнө охиныхоо халууныг бууруулах зорилгоор өрхийн эмчийн санал болгосон ибупрофеныг уулгасан ч огт үйлчлээгү

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Ханиад, томууны дэгдэлт ихсэж, эдгэрэхгүй байгаа шалтгаан утаа
Улаанбаатарын өтгөн утаа хоолой хорсгон, боож, амьсгал авах боломж олгохгүй байна. Нийслэлчүүд угаарын хийнд их бага хэмжээгээр хордож, хүүхдүүд нь ханиад томуунаас салахаа байж, ээж аав нар нь хорт хавдраар оношлогдож, эмнэлгийн тусламж авч чадалгүй үхэж буй иргэд олширсоор...
ЭНЭҮТ-өөс эмнэлгийн тусламж үйлчилгээ авах гэж ирсэн хүүхдүүд, ээж, аав нар, уг эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсэд сахил хүртэв ч шал дордов гэгч болдог. Учир нь энэ эмнэлэг утааны голомтод байрлалтай. Эмнэлгийн цонх нээж агаар сэлгэх ямар ч боломжгүй. Хүүхдээ үзүүлэх гэж ирсэн эцэг, эхчүүдийн толгой нь эргэх, дотор нь муухайрч угаарын хордлогод ороод буцдаг. Эмнэлгийн тусламж авах гэсэн биш нэмээд өөрсдийнхөө эрүүл мэндийг улам хордууж, нэг биш хоёр, гурвуулаа өвдөцгөөж байна.
Утааны голомтоос арай зайдуу, амьдралын боломжтой хэсэг нь амралтын өдрүүдээр хотоос гарч цэвэр агаараар хэсэгхэн амьсгалж буй. Харин утааны голомтод амьдарч буй гэр хорооллын 280 мянга гаруй өрхийн иргэд, тэр бүр хотоос 20-30 км-т гарч явж чадахгүй хэсэг угаарын хийнд хордон өвчилж, олсон орлогоороо чанаргүй эм худалдан авахад зарцуулаад дуусаж байна.
Агаарын бохирдлыг бууруулахгүй л бол үүний хохирлыг хүүхдүүд амсана
Үнэндээ түүхий нүүрсээ сайжруулсан түлшээр орлуулснаас биш Улаанбаатарын утаа буураагүй, харин ч хорвуу чанар нь их. Үүнийг эмч мэргэжилтнүүд ч иргэдийн өвчлөлийн тоо баримт ч хэлнэ. Утаагаар манай улстөрчид л зоолж, индэр дээрээс утаа буурсан мэтээр ичгүүр сонжуургүй бурж явснаас биш зовлонг нь энгийн иргэд үүрч туйлдаж дууслаа.








