



















АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Трамп “Time” сэтгүүлийн "оны хүнээр" тодров. Тэрээр “Time” сэтгүүлийн шалгаруулдаг оны хүнээр хоёрдахь удаагаа нэрлэгдэж байна. Энэ жилийн “оны хүн”-ээр нэрлэгдэж буй Д.Трамп “Time” сэтгүүлийн нүүр хуудсыг чимэхээр Нью-Йоркийн хөрөнгийн биржийн цан цохино.
Time сэтгүүлийн эргэлт багасаж буй хэдий ч жил бүр уламжлал болгон зарладаг “оны хүн” номинаци нь нэр хүндтэй хэвээр байна. Тэр тусмаа Дональд Трампын хувьд “оны хүн” болох амбицтай. Тэрээр 2011 онд Арабын ертөнцийг нөмөрсөн өнгөт хувьсгалын тэмцэгчид оны хүнээр нэрлэгдэхэд "эсэргүүцэгчдийг" сонгогсон хэмээн шүүмжилж байв. Дараа жил нь ч мөн Time сэтгүүлийн оны хамгийн нөлөө бүхий 100 хүнд багтаж чадаагүй бөгөөд үүгээр бүх итгэл найдвараа алдсан хэмээн хошигнож байлаа.
Тэгвэл 2013 онд Time сэтгүүлийн “оны хүнд” нэр дэвшигчдийг “тоглоом” хэмээн шоолж, энэ сэтгүүл удахгүй сүйрэх байх гэж хэлж байв.
2015 онд Time сэтгүүл Германы Канцлер Ангела Меркелийг “оны хүнээр” нэрлэх үед өөрийн твиттер хуудсандаа, @TIME сэтгүүл намайг хэзээ ч оны хүнээр нэрлэдэггүй гэж хэлээ биз. Тэд Германыг сүйрүүлж буй хүнийг сонголоо гэж бичиж байв.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсныхаа дараа Д.Трамп Time сэтгүүлийн “оны хүнээр” нэрлэгджээ.Түүнийг Америкийн улс төрийн дүрмийг дахин шинээр бичлээ хэмээн тодорхойлсон байдаг.
Өнгөрсөн 2023 онд поп од дуучин Тэйлор Свифт Time сэтгүүлийн "оны хүнээр" нэрлэгдсэн байдаг. Тэйлор Свифтыг "оны хүнээр" нэрлэх үед Д.Трамп мөн л гомдол гаргажээ. Мөн Тэйлор Свифт 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Камала Харрисыг дэмжих үед Д.Трамп "Би Тэйлор Свифтыг үзэн яддаг" хэмээн олон нийтийн сүлжээнд бичиж байв.
“Time” сэтгүүл нь 1927 оноос хойш “оны хүнийг” тодруулж ирсэн бөгөөд тухайн жилд дэлхий дахинд хамгийн сайн эсвэл муугаар нөлөөлсөн нөлөөллийг нь үндэслэж “оны хүнээр” нэрлэдэг уламжлалтай.
Хамгийн анхны оны хүнээр Атлантын далайг ганцаараа гатлан ниссэн нисгэгч Чарльз Линдберг тодорч байжээ. Мөн тус сэтгүүлийн оны хүнээр 1938 онд Адольф Гитлер, 1939 болон 1942 онд Иосиф Сталин нар нэрлэгдэж байв.








