



















Ерөнхий сайд Г.Занданшатарыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, огцруулсан асуудлаар Үндсэн хуулийн цэц өнөөдөр их суудлын хуралдаанаа зарлан хуралдуулсан.

Хуралдаанд парламентыг төлөөлж УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир, УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Ц.Даваасүрэн, Х.Баасанжаргал, А.Ариунзаяа нар оролцсон боловч тэдний зүгээс гаргасан хоёр гомдол, нэг саналыг Цэц хүлээж аваагүй, мөн цэц уг хуралдаанаа хуульд заасан хугацаа буюу 7 хоногт бус хэт тулгаж зарласан нь нэхэмжлэгч талд давуу байдал үүсгэсэн хэмээн гишүүд үзэж, хуралдааныг орхин гарлаа. Хүний эрхийн олон улсын гэрээ, Үндсэн хуульд заасан шударга шүүхээр шүүлгэх, өмгөөлүүлэх зэрэг эрхийг зөрчиж, хоёр талд ижил тэгш үйлчлээгүй гэсэн байр суурийг УИХ-ын гишүүд илэрхийлсэн юм.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Түүнчлэн шүүх хуралдаан хүртэл нээлттэй, ил тод байдлыг эрхэмлэх болсон энэ цаг үед цэц хуралдаанаа хаалттай хэлбэрт шилжүүлж, цэцийн шийдвэр хамтын байх ёстой атал дарга нь дангаараа шийдэж суугаа байдал хууль зөрчиж байна хэмээлээ.
Мөн нэхэмжлэгч тал буюу Ерөнхий сайд Г.Занданшатартай өнөөгийн Үндсэн хуулийн цэцийн 9 гишүүний олонх нь хамтран ажиллаж ирсэн, гэрээт болон үндсэн ажилтан нь байсан зэрэг асуудал нь цэцийн дүгнэлт, шийдвэрийг шударга гарна гэдэгт эргэлзээтэй гэв. Хуралдаан хаалттай үргэлжилж байна.











