



















УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн зэс цухуйв уу? 126 гишүүнтэй бүрэлдсэн анхны парламентын гишүүд хөгөө чирч, тараа таниулж байгаа ч П.Сайнзориг шиг үндэсний аюулгүй байдалд халдах ил цагаан, зүрх “зориг”-той хүн гарч ирсэнгүй.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг “Монгол улсад гадаад ажилтны хөдөлмөр эрхлэлтийн тоог тогтоохгүй байх, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай” хуулийн төслийг өргөн бариад буй. Монгол Улсад ажиллах гадаад иргэнд квотын хязгаарлалтаас гадна, сар бүр ажлын байрны төлбөр ногдуулдаг. Энэ нь уригч байгууллага нэг гадаад ажилтны 1 сарын ажлын байрны төлбөрт 1 сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү буюу 1.320.000 төгрөгөөр тооцон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төвлөрүүллэг.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг ийм хуулийн төсөл өргөн барьж, хоёр хөршдөө үүд хаалгаа, томоос том дэлгэж өгөх нь...Ийм хууль батлагдваас, Монгол улс гадаадын туршлагатай ажилтан мэргэжилтнүүдээс суралцаж үлдэнэ гэв.
Монгол улсын тархи гоожих явц МАН дангаар эрх барьсан сүүлийн найман жилд эрчимжсэн. 2022 онд Монгол Улсын үнэлгээ 10 онооноос 4.3 болж, сүүлийн долоон жил тасралтгүй өсжээ. Энэ тоо 10 руу дөхөх тусам иргэдийн гадагш чиглэсэн урсгал их байна гэсэн үг. “Brain drain” гамшгийн хэмжээнд хүрч ажиллах хүчний нөөцгүй болсон нь МАН-ын Монгол улсад учруулсан хамгийн том хохирол. Тиймээс аливаа улсын “тархи гоожсоор" байх нь тухайн улсыг улам ядууруулдаг.
Ийм гамшиг Монголыг нөмөрч байхад төр нь гадагш гарч, амьдрах арга хайсан Монгол мэргэжилтнүүдээ эргүүлэн урих биш, өндөр цалинтай гадаадуудыг урьж, хэмжээ хязгаар тогтоолгүй Монгол үндэстэнтэй холилдуулж, ирээдүйд Монголыг газрын хөрснөөс арчиж, үүрд алга болгох санаархалтай юм биш биз?
Монгол хүний хөдөлмөрийг үнэгүйдүүлж, мэдлэг чадвартай тархийг нь гоожуулж, орыг нь эзэлсэн МАН-ынхан мухардалд орохдоо гадаад ажилчин оруулж ирэх нь. Дотоодын аж ахуйн нэгж татвар төлөхөөр дампуурдаг, Монгол хүн ажил хийхээр ядуурдаг, алхам бүрдээ торгуулдаг, татварын дарамтад ордог дарангуй тогтолцоо бий болгосон автократууд алдаагаа ухаарч, бодлогоо өөрчлөхгүйгээр гадаад ажилчдын тоог өсгөж, толгойг нь илэх нь. Энэ Монголын эсрэг бодлого бишүү?
Учир нь...
Хуулийн төсөл батлагдвал хаа холын Африк, Америк, Европ, Япон, Солонгос ажилчдын цуваа нааш зүглэхгүй гэдгийг наад захын Монгол гадарлана. Нарийн яривал дээрх улсуудаас хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөөнд үүсгэх хэмжээний ажилчид Монголд байтугай П.Сайнзоригийн сэрүүн зүүдэнд ч орж ирэхгүй.
Харин, Монголд ирж ажиллах Хятад, Орос ажилчдын тоо нэмэгдэнэ. Урд зүгээс тосгоны ядуу Хятадуудын хэмжээ хязгааргүй урсгал нааш чиглэнэ. Хятад хөгжсөн, хөлжсөн Монголыг тоож зүглэхгүй гэдэг сэрүүн зүүднээсээ сэрж үз. Тэрбум 400 саяулаа хангалуун амьдардаггүйг, тэд бүгд өндөр боловсрол эзэмшээгүйг, ажилгүйдэл нэмэгдсэнийг, хүйсийн тэнцвэр алдагдаж, хүн амын хөгшрөлт толгойн өвчин нь болсныг санацгаа.
Хойд талаас цэрэг татлагаас зугтаж Монголд шингэж ажиллах Оросуудын тоо ч нэмэгдэнэ. Дайнтай Оросын хямсгар харц бууж, амьд л явбал хаа шингэж үлдэх нь хамаагүй болсон. В.Путины цэрэг татлага Орос орон даяар эхлэхэд Улаанбаатар хотын гудамжинд Оросууд хөлхөлдөн, таарсан хүмүүсийн тал нь шахам болсныг та лав санаж байгаа биз. Ердөө хоёр жилийн өмнөх асуудал шүү дээ.
Хуулийн төслийг өргөн барьсан П.Сайнзориг шинэ Хятадын дундаж цалин 1439-3000 ам.доллар хүрсэн. Ийм цалин авдаг “шинэ” Хятадууд Монголыг тоож ирэхгүй гэдэг чинь цаад санаандаа Монголд ядуу, тариачин, ажилчин Хятад орж ирнэ гэсэн үг мөн биз? Хятадууд Монголд тоож орж ирэхгүйгээр дээшилсэн гэх легаси бол либералуудын үлдээж буй хэлбэрдэлт буюу өөрийгөө орчин цагтайгаа хөл нийлүүлж буй даяаршсан нэгэн гэдгээ батлах өчүүхэн сэтгэхүй цухалзаж байж болно.
П.Сайнзоригийн хуулиар тариачин Хятад, Автоугаалгын Оросоос Монгол хүн мэдлэг чадвар авч үлдэнэ гэдэг бол өнөөдрийн нийгмийг бүтээлцэж буй Монгол хүнийг шууд доромжлон гутааж буй хэлбэр.
Их гүрнүүдийн Геостратегийн шинэ шилжилт эхэлсэн. Энх тайван дэлхий, эзлэн түрэмгийллээр солигдож, нэг дайны гал зогсоход, нөгөө дайн эхэлдэг Геополикитикийн тогтворгүй үе ирээд байна. Олон улсын хууль эрхзүй гэдэг хоосон тогтоолоос хэтрэхгүй, НҮБ-ын уриалга тогтоол шийдвэр хүүхэд нохойн доог болсныг бүгдээр хүлээн зөвшөөрч буй энэ цаг үед Монгол улс стратегийн аливаа асуудалд “тэнцвэрээ” хадгалах ёстой. Үүнд хүн ам зүйн бодлого, гадаад ажилчдын тоо хамгийн чухал нөлөөтэй. Учир нь хоёр их гүрний жийргэвч бүс Монголыг хуваан залгина гэвэл ямар ч технологи зэр зэвсгийн шаардлага үгүй.
Жижиг улсыг “эрхлүүлэх” эсвэл “тоож харахгүй” орхидог их гүрэн гэж үгүйг та бид ч нүдээр үзэн гэрчлэлцэж байна. Хойд урд манай хоёр хөрш улам түрэмгийгээр араа шүдээ хурцалсаар буй билээ.
Жич: Монгол эрдэмтэн докторуудаа дорд үзэж гутааснаа, гаднаас ажилчин импортлох мазохист хууль өргөн барьсан П.Сайнзориг гишүүн ээ? Эхлээд эхнэртээ бичиж өгч хамгаалуулсан "хулхи дипломоо" нь хураалгачихаад шударга ёс ярина уу?










