Украин дайнд AI-ийн хэрэглээгээ улам өргөжүүлж байна.

Мягмар гарагт буюу өнөөдөр Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский "Palantir Technologies" компанийн гүйцэтгэх захирал Aлекс Карптай уулзсан тухайгаа мэдэгдлээ.
Украйн улс ОХУ-тай хийж буй дайнд давуу байдал олж авахын тулд хиймэл оюун ухааны хэрэглээгээ эрчимтэй нэмэгдүүлж буй үед уг уулзалт болсон байна.
ОХУ 2022 онд Украйн улс руу хэмжээний довтолсноос хойш 4 жилийг үдэж байгаа юм. 4 жилийн хугацаанд цуглуулсан байлдааны үнэт өгөгдөлдөө тулгуурлан хиймэл оюун ухаан хөгжүүлэх зорилготой “Brave1 Dataroom” төслийг "Palantir" компанитай хамтран эхлүүлжээ.

Энэхүү систем нь Оросын дроныг илрүүлж, устгах зорилготой юм.
Украины Батлан хамгаалахын сайд Mихайло Федоров Алекс Карптай уулзсаны дараа Telegram-даа:
Өнөөдөр технологи, хиймэл оюун ухаан, өгөгдлийн шинжилгээ болон математикийн тооцоолол нь тулааны талбар дахь үр дүнд шууд нөлөөлж байна.
гэж бичжээ.

🌱 Ухаа худаг уурхай нь цөлжилттэй тэмцэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогтцэцийд мод үржүүлгийн талбай, ойн зурвас байгуулж, сүүлийн 17 жилийн турш тууштай арчлан ургуулж байна. 🌳🌿

🇲🇳Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани 16 дахь жилдээ шалгарч, 2025 оны ТОП 4-т эрэмбэлэгдлээ.👷♂️👷♀️
"Нэгдүгээр сард сайдын албан тушаалд томилогдохдоо Украины армийг өгөгдөлд суурилсан өргөн шинэчлэл хийнэ" гэж амласан Федоровын хэлж буйгаар 100 гаруй компани агаарын дарйралтыг илрүүлж, таслан зогсоох зориулалттай 80 гаруй загвар сургаж байгаа аж.
Мөн тэрээр "Palantir" компанитай хамтын ажиллагааны хүрээнд агаарын цохилтуудад нарийвчилсан дүн шинжилгээ хийх систем боловсруулж, их хэмжээний тагнуулын мэдээлэл боловсруулах AI шийдлүүдийг нэвтрүүлсэн бөгөөд эдгээр технологийг Украины алсын тусгалтай цохилтын ажиллагааг төлөвлөхөд зориулсан гэж мэдэгдсэн байна.
Ерөнхийлөгч Володимир Зеленский өөрийн X хуудсандаа:
Palantir бол асар их чадавхтай, дэлхийд нэр хүндтэй компани. Бид Америк Украйн гэсэн түншүүдийн хамгаалалтыг бэхжүүлэхэд харилцан ашигтай хамтрах олон чиглэл байгаа нь гарцаагүй
гэж бичжээ.
Тэрээр мөн талууд цэргийн ажиллагаа төдийгүй иргэний хэрэгцээнд ашиглах технологийн хөгжлийн чиглэлүүдийн талаар ярилцсан гэж нэмж дурдсан байна.











