



















Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэрэгслийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд “Хилийн хяналтын удирдлагын систем” дэд төслийн хөгжүүлэлтийг өнгөрсөн долоодугаар сард дуусган, гаалийн хорио цээрийн хяналт, шалгалтын үйл ажиллагаанд нэвтрүүлж эхэлсэн. Дээрх дэд төслийн хүрээнд “Мал, амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнд тавих хорио цээрийн хяналт” сэдэвт дунд түвшний мэргэшүүлэх сургалтыг Сэлэнгэ аймаг дахь гаалийн газрын хорио цээрийн гаалийн улсын байцаагчдад 10 дугаар сарын 02-03-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Тус мэргэшүүлэх сургалтаар “Хилийн хяналтын удирдлагын систем”-ийг ашиглан хилээр нэвтэрч буй мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнд хорио цээрийн хяналт шалгалт хийхэд анхаарах асуудал, хөрш зэргэлдээ улсад гарч буй малын гоц халдварт болон халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, сэжигтэй тохиолдлын хариу арга хэмжээ авах зэрэг мэдлэг, чадваруудыг олголоо. Цаашид “Хилийн хяналтын удирдлагын систем”-ийг ашиглахтай холбоотой мэргэшүүлэх сургалтыг гаалийн газар хороодод зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
🔹“Хилийн хяналтын удирдлагын систем”-ийг нэвтрүүлснээр гаалийн хорио цээрийн хяналтын өдөр тутмын үйл ажиллагаанд ашиглагдаж байсан цаасан суурьтай бүртгэлүүдийг цахимжуулж, өгөгдлийн санг үүсгэх, хорио цээрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг нэгдсэн аргачилсан заавраар гүйцэтгэх, гадаад худалдаанд оролцогчдын үйл ажиллагааг хөнгөвчлөх, холбогдох мэргэжлийн байгууллагуудтай шаардлагатай мэдээллийг солилцох, хилийн нэвтрэх цэгт нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүссэн үед хариу арга хэмжээг шуурхай авах, хязгаарлагдмал хүний нөөцийг үр дүнтэй ашиглах, гадаад худалдаанд оролцогчдын үйл ажиллагааг хөнгөвчлөх, бизнесийн орчинг дэмжих зэрэг чухал ач холбогдолтой юм.
Эх сурвалж: Гаалийн Ерөнхий Газар








