



















Хотын дарга, Хишгээгийн хүүгээр логик сэтгэлгээ заалгатлаа Нийслэлчүүд минь дорджээ. Хүнд металд хордоод удсаных уу нийтээрээ нихилист болсных уу?...
Гэр хорооллын 84 мянган айл өрхийн хэмхэрхий зуухыг хордож үхэцгээхээс нь өмнө 28 тэрбумаар солихыг том сэтгэх гэж ойлгох нь ёстой л хөдөөний хархүүгийн догма.
Захиргаадалтын аргаар сэтгүүлчдийг загнаж буй Х.Нямбаатар иргэдийн мэдэх эрхэнд шууд халдаж, үндсэн хууль зөрчлөө. Хотын дарга сэтгүүлчдийг гэрт нь гүйж орж ирсэн мэт тааваараа зандартлаа эрх мэдэлд донтож...
Утаа, угаарын хордлого, түгшүүрийн дохио асааж байхад нам гүмхэн байснаа, засаг огцоруулахыг иргэд шаардаж эхлэхэд зуух ярьж Нийслэлийнхэн нэг юм гарч ирэв. Ирэх ирэхдээ иргэдээ загнасаар гарч ирлээ. Бүр доромжилж дорд үзэж байх юм. Том сэтгэ та нар... Би логикгүй юу, та нар логикгүй юу гэж сэтгүүлчдийг загнаж байна. Утааны бурууг Улаанбаатарчууд руу бухаж, сүүлдээ салж унах дөхсөн гэж зуух руу чихэв.
Утааны буруутнаар Х.Нямбаатарыг тодруулах гэсэнгүй. Олхиогүй Засаг, олиггүй дарга нарын увайгүй идэлт уулт, ажил хийх чадвар мэдлэггүй суудлын бөглөөсүүдийг чинь Нийслэлчүүд бид шүүмжилж байна.
Нийслэлийн нэртэй суудлын бөглөөсүүд нэг нэгээрээ гарч ирж иргэдийг дураараа доромжилдог болж.
Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин нь Нийслэлд монгол гэрт амьдарч байгаа 95 мянган айл бий. Зориулалтын бус зуух ашигласнаас угаартаж байна. Стандартын шаардлага хангасан зуух зээлээр олгосноор агаарын бохирдол 3-5 хувь буурна гэв.
28 тэрбумаар бууруулах утааны чинь 3-5 хувийг Монголын минь салхи арилгачихна угаасаа...
Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар нь “Эмээ өвөө нар угаар мэдрэгчээ хадгаар ороогоод Төрийнхөө өгсөн юмыг нандигнана гээл далд хийчхэж байна” гэв.
Энэ үг бол Монголчуудыг тэр чигт нь доромжилж, өөрсдийгөө бурханчлан шүтсэн эгоизм.
Данхар засгаас эхлээд нийслэлийн Х.Нямбаатар, түүнийг тойрч хүрээлсэн цүнхчид хүртэл өөрсдийгөө бурханчлан шүтүүлсэн гаж итгэл үнэмшилтэй байна гэхээр хонгилын үзүүрт ёлтойх ч гэрэл алга. Тахин шүтүүлэх донгоор дээрээс доош ташраараа өвчилсөн, гельдсэн үстэй, гэдийсэн нуруутай, дорой сэтгэхүйтэй, донгиодуу тайлбартай бүхэл бүтэн сүрэг Монголчуудын оюун санааны их ундрага Нийслэлийг удирдаж байна.
Одоо больё... Нийслэлчүүд бид чадваргүй удирдлагаас залхлаа...
Нийслэлийн удирдлага нам дагасан толгойгүй хүмүүс биш, салбар бүрийн мэргэшсэн хүмүүсээр багаар бүрдүүлж ажиллах ёстой.










