Header Banner
Live
Үг бол үнэ цэн...

2025 оны 1 сарын 5 Ням гараг

ИХ ХУРЛЫН ДАРГЫН ЭХЛҮҮЛЭЭД ХАЯСАН ''ШИНЭ ХОРШОО''

НИЙТЭЛСЭН:
2024-12-25 16:00

2024 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн ‘’Шинэ хоршоо хөдөлгөөн’’-ийг эрчимтэй өрнүүлж, таван жилийн төлөвлөгөөг Засгийн газар баталсан. Малчин өрхийн амьжиргааг дэмжих, мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний мөнгөн урсгалыг тогтмолжуулж, малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилготой.

Хоршооны гишүүн малчинд хөрөнгө оруулалтын хөнгөлөлттэй зээл олгож, үүнийг нь арилжааны банкуудын өөрийн эх үүсвэрээр олгож, зөрүүний дэмжлэгийг Засгийн газраас гаргаж буй. Зээлийн барьцаа хөрөнгийн батлан даалтыг Зээлийн батлан даалтын сангаас 80-100 хувь хариуцдаг.

 Шинэ хоршоо хөдөлгөөн өрнүүлж эхэлснээс хойш 4.4 мянган хоршооны 14.6 мянган малчинд 502.3 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгож, 1570 малчны 88.3 тэрбум төгрөгийн төсөл арилжааны банкаар судлагдаж байна.

2024 онд НЭГ ИХ НАЯД төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор төсөвлөсөн.

Хоршооны зээлээр стандартын шаардлага хангасан малын хашаа хороо худалдан авах, барьж байгуулах, худаг барих, малын тэжээл, тэжээлийн ургамал тариалах, тэжээл үйлдвэрлэлийн цех байгуулах, ноос ноолуур арьс шир бэлтгэх, дайвар бүтээгдэхүүн үйлдвэрлэх, малын гаралтай түүхий эдийг агуулах зоорь, хөргүүр ажиллуулах, мал бордох чиглэлийн үйл ажиллагаа явуулах, мах, сүү, цагаан идээ бэлтгэх боловсруулах үйлдвэрлэл эрхлэх, мал нядалгааны цех ажиллуулах, мал эмнэлгийн ажил үйлчилгээ эрхлэх, ашиг шимийг нь тогтмол хүртэх бусад амьтны аж ахуй эрхлэх зэрэгт зарцуулах үүрэгтэй.

Хоршооны малчин гишүүн бүр 50 сая төгрөг хүртэлх зээлийг жилийн зургаан хувийн хүүтэй авч буй.

500 тэрбум төгрөгөөр 50 сургууль,эсвэл 100 цэцэрлэг барина

Ес ба түүнээс дээш малчид хамтран хоршоо байгуулан түүгээрээ дамжуулж арилжааны банкнаас жилийн зургаан хувийн хүүтэй зээл авах эрх үүснэ. Өөрөөр хэлбэл нэг гэр бүлийн есөн ах дүү нийлж зээл авч болох эрхтэй гэсэн үг.  Шинэ хоршоо хөдөлгөөн гэж сонгуулийн өмнөхөн хэсэгтээ шуугиулж 500 тэрбум төгрөг тараасан. Зээл авсан хоршоодын малчдын хичнээн нь энэ хэмжээний мөнгөөр дээр дурдсан чиглэлийн үйлдвэрлэл, цех байгуулж, орлогоо тогтмолжуулах ажилдаа шуударсан бол?  50 сая төгрөгийн зээл авч хашаа, хороохон барьсан төдийхнөөр хоршооны ажлаа дүгнэж байгаа мянга мянган малчид бий. Хоршоодын зорилго нь ч зээл авах болоод хувирчихсан. Одоог болтол хоршоодын орлогын өсөлт, шинэ ажлын байр хэдээр нэмэгдсэн, бизнесийн тогтвортой байдал ямар байгаа нь огт тодорхойгүй, хадлан тэжээлээ яаж бэлдсэн, нөөцөлсөн гээд  үнэлэлт өгч чадах хүмүүс ч алга.

Малчид хоршоо болж хамтын бизнес эрхлэх биш өрхийн амьжиргаагаа залгуулахад авсан зээлээ зарцуулаад дуусаж буй. Орон нутгаас ирсэн оюутнууд приус машин унаж хотоор давхилдаж байна гэх нүд, чих сонор хүмүүсийн яриа оргүй биш. Малын тэжээлийн үйлдвэрлэлийн цех, ноос ноолуур арьс шир бэлтгэх, дайвар бүтээгдэхүүн үйлдвэрлэх, малын гаралтай түүхий эдийг агуулах зоорь, хөргүүр барих учиртай мөнгөөр хот хөдөө хоёрын хооронд хөл дүүжлэх унаатай болгож хүүхдээ эрхлүүлсэн малчдын хоршоогоор дамжуулан авсэн зээлийн зарцуулалтыг хянах хүнгүй.

Сонгуулийн өмнө бороо шиг асгарсан зээл одоо царцсан. Бараг амтай бүхэн нь хүү бага, хөнгөлөлттэй олгогдож буй зээлийг эрж байна.

‘’Шинэ хоршоо хөдөлгөөн’’-өөр сонгуулийнхаа ‘’пи ар’’-ыг хийж баруун бүсээс УИХ-д сонгогсдон өнөөгийн спийкер төрийн ордны улстөрийн хиймэл дагуул болж буй. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрт тал алдчихгүй гүйж яваа Их хурлын дарга Д.Амарбаясгалан 2025 оны төсвийг “хоригт” оруулсан Монгол Улсын улс төрийн түүхэн дэх цор ганц Их хурлын дарга. Харин одоо түүний оройлсон ‘’Шинэ хоршоо хөдөлгөөн’’-өөр дамжуулан авч буй зээл ч үр дүнгүй “гоожиж” инфляци өдөөж буй. Хэрэв шинэ хоршоо хөдөлгөөн амжилттай байсан бол манай улс импортын тэжээл, өвсийг татвараас чөлөөлөхгүй байх байлаа.

Үг бол үнэ цэн...
Тэнцвэртэй мэдээллийг танд хүргэнэ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
2025 Дарангуйлал айсуй!

2025 Дарангуйлал айсуй!

НИЙТЭЛСЭН:
Төрийн гурван өндөрлөг шинэ жилийн мэндчилгээгээрээ дамжуулан 2024 оны ажлаа дүгнэх гэхээс илүү 2025 онд төр илүү хүчтэй байна гэх өнгө аяс цухалзуулаад өнгөрлөө. Ингээд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарын шинэ жилийн мэндчилгээний агуулгыг задлан шинжилвэл дараах улс төрийн санаа болон иргэдийн бодит амьдралын асуудал хэрхэн тусгагдсан талаар дүгнэхэд,
JEJU AIR-ийн онгоц зурвасынхаа эсрэг тал руу газарджээ

JEJU AIR-ийн онгоц зурвасынхаа эсрэг тал руу газарджээ

НИЙТЭЛСЭН:
Ирэх жил хуримаа хийхээр төлөвлөсөн залуу
Монголын улс төрийн 365 хоногийн тойм

Монголын улс төрийн 365 хоногийн тойм

НИЙТЭЛСЭН:
Он солигдоход хоёрхон хоног үлдсэн энэ цагт Монголын улс төрийн үйл явдлыг эргэн санъя. Өнгөрсөн 365 хоногт Монголын УИХ болон Засгийн газрын хувьд эрх зүйн шинэчлэл, эдийн засгийн тэлэлт, гадаад харилцааны ахиц нь онцлох эерэг тал байсан бол нийгмийн бодлогын реформын удаашрал, авлигын эсрэг илүү хүчтэй хариуцлага үгүйлэгдсэн нь гол шүүмжлэл байлаа. Ирэх жилүүдэд бодлогын залгамж чанар, бодит хэрэгжилт, илүү үр дүнтэй нийгмийн тэгш оролцоо шаардлагатай байна.
МОНГОЛ МАЯГИЙН РЕФОРМ ЛАА АСААХААС ЭХЭЛНЭ

МОНГОЛ МАЯГИЙН РЕФОРМ ЛАА АСААХААС ЭХЭЛНЭ

НИЙТЭЛСЭН:
С.Цэнгүүн гишүүнээр ахлуулсан Эрчим хүчний реформ хийх Үндэсний хорооны лобби бүлэг эхлэлээ буруу өрсөн нь энэ. Үнэ чөлөөлөх гэдгийг арай ч үнэ нэмэх гэж ойлгоогүй байлтай. Реформ ярихад нь 24 жил зориглоогүй шинэчлэл 126-ын үед хийгддэг байж гэж хөөрөөд хоёр гараа өргөөд дэмжсэн дэг. Уг нь Үндэсний хорооныхон маань түгээлтээ хувьчилчхаад үнээ чөлөөлөхөөс эхлэх байв.
ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД ГАЦААНААС ГАРЧ, МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ "НАР" ҮЗЭХ НЬ...

ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД ГАЦААНААС ГАРЧ, МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ "НАР" ҮЗЭХ НЬ...

НИЙТЭЛСЭН:
Арван зургаан жил хий эргэсэн Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын төсөл нийт гишүүдийн 70.5 хувийн саналаар дэмжигдлээ.
ӨРГӨТГӨЛ НЭРЭЭР 1.4 ТЭРБУМ ДОЛЛАР ОХУ-Д “ДЭЭРЭМДҮҮЛЭХ” ҮҮ?...

ӨРГӨТГӨЛ НЭРЭЭР 1.4 ТЭРБУМ ДОЛЛАР ОХУ-Д “ДЭЭРЭМДҮҮЛЭХ” ҮҮ?...

НИЙТЭЛСЭН:
Дулааны 3-р цахилгаан станцыг нураагаад суурин дээр нь дахин барих балмад төсөл 1.4 тэрбум долларын өртөгтэй. Оросоос импортлох эрчим хүчийг нэмэгдүүлж, хойд зүгээс 100 хувь хараат болгох бохир тохироо эндээс харагдана. Төслийг хэрэгжүүлэх ОХУ-ын “Интер РАО”-ын ТЭЗҮ-д тусгагдсан 1.4 тэрбум ам.долларыг манай Эрчим хүчний яам, дулааны 3-р цахилгаан станц ТӨХК хүлээн зөвшөөрөөгүй өнөөг хүрч. Хэрэв одоо талууд тохиролцоонд хүрвэл одоогийн 48 МВт станцаа нураагаад, оронд нь 250 МВт-ын станц босгох юм гэнэ. Юутай ч зураг төслөө боловсруулах зээлээ эхлээд авч байгаа юм байна.
Л.Энх-Амгалан сайдаар хэнтэй ханилахаа заалгах уу?

Л.Энх-Амгалан сайдаар хэнтэй ханилахаа заалгах уу?

НИЙТЭЛСЭН:
УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын өргөн барьсан гадаадаас ажиллах хүчин квотгүй оруулж ирэх хуулийн төсөл олны хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсаны эцэст дутуу судалгаатай, маруухан төслөө татан авсан. Тэдний өргөн барьсан хуулийн төсөл дээр иргэд шавж байх хойгуур Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан дээрх төсөлтэй нэг агуулга шахуу хуулийн төсөл Их хуралд өргөн барьж, түүнийгээ зүтгүүлэхээр төрийн ордонд сандарч яваа. Бүр хүний эрхийг уландаа гишгэлж Монгол төрийн сайд байтлаа ‘’авгай, хүүхний’’ явган хэрүүлээр үзэлцэж, Монгол төрийн ордон дотроос шивэгчилж буй.
 “ОРАНО”-ЫН ГЭРЭЭ “ОЮУТОЛГОЙН” ДАРААГИЙН ИХ ТЭСРЭЛТ БОЛОХ УУ?

 “ОРАНО”-ЫН ГЭРЭЭ “ОЮУТОЛГОЙН” ДАРААГИЙН ИХ ТЭСРЭЛТ БОЛОХ УУ?

НИЙТЭЛСЭН:
Хайгуулын салбарт хиймэл оюун ухаан, цөмийн реакторууд хүний оролцоогүй технологид шилжинэ. Тиймээс Монгол улс байгалийн нөөцдөө тулгуурлан гадаадын хөрөнгө оруулалыг татаж чадвал уул уурхайн салбарт Оюутолгойгоос хойшхи дараагийн том тэсрэлт болно. Үр дүн нь мэдээж нийгэм, эдийн засгийн салбарт гарч буй тэлэлтээр шууд харагдах юм.
ХУВИЙН ӨМЧӨӨР ХАЛХАВЧИЛСАН “ЗЭРЛЭГ КАПИТАЛИЗМ”

ХУВИЙН ӨМЧӨӨР ХАЛХАВЧИЛСАН “ЗЭРЛЭГ КАПИТАЛИЗМ”

НИЙТЭЛСЭН:
Чөлөөт зах зээлтэй ардчилсан орнууд хулгайг хүлээн зөвшөөрдөггүй. Ямар ч том компани хэчнээн том бүлэглэл байгаад ч хуулийн хайчнаас зайлдаггүйн жишээг Солонгос, Японоос харж байна.
УУЛ УУРХАЙН МАРГААНУУДЫГ ЭЦЭСЛЭЖ, ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР "ХӨГЖЬЕ"

УУЛ УУРХАЙН МАРГААНУУДЫГ ЭЦЭСЛЭЖ, ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР "ХӨГЖЬЕ"

НИЙТЭЛСЭН:
Энэ долоо хоногт УИХ-ын ээлжит бус чуулганаар Францын “Орано Майнинг” компанитай хамтран уран олборлох төслийн суурь болох хуулийн төслүүдийг хэлэлцэнэ. Уран олборлолтын тус гэрээ дан ганц Монголын Улсын эдийн засагт бус “стратеги”-ийн хувьд нэн чухал ач холбогдолтой. Учир нь гадаадын хөрөнгө оруулалт бол Монгол Улсын гадаад харилцааны тэнцвэрийг хадгалах гол хүчин зүйл.
Хааны бэр шинэ шоу нэвтрүүлэг гаргахаар болжээ. Их Британийн хаан III Чарльзийн бэр, Сексексийн гүнгийн авхай Меган Маркл "Netflix"-тэй хамтарч, шинэ шоу нэвтрүүлэг гаргаснаа зарлалаа. Уг шоу нь практик аргачлал, илэн далангүй яриаг хослуулсан амьдралын хэв маягийн тухай юм байна. "With Love, Meghan" шоу нь нэгдүгээр сарын 15-нд нээлтээ хийх бөгөөд жүжигчин Минди Калинг, "Suits" киноны од асан Абигаил Спенсер зэрэг алдартнуудыг оролцуулсан 30 минутын найман ангитай байх аж.
2025-01-03 13:38
Улсын хэмжээнд ЕБС-ийн бага, дунд ангийн сурагчдын нэгдүгээр улирлын амралт өнгөрсөн сард эхэлсэн. Харин ахлах ангийн сурагчдын цахим хичээл өнөөдөр дуусаж, энэ сарын 6-аас албан ёсоор амарна. Тэгвэл Боловсролын яамнаас баталсан хуваарийн дагуу орон нутгийн ЕБС-ийн сурагчдын нэгдүгээр улирлын амралт энэ сарын 17-нд дуусаж 20-ны Даваа гарагт хичээл эхэлнэ. Харин нийслэлийн сурагчид энэ сарын 24-ныг дуустал амраад 27-ны Даваа гаргаас хичээлдээ орох юм.
2025-01-03 13:00
"Тесла" компанийн борлуулалт 2023 онтой харьцуулахад 1.1 хувиар буурсан үзүүлэлттэй гарлаа. Энэ нь есөн жилийн дараах анхны бууралт юм. "Тесла"-ийн Остин, Техас дахь салбарууд сүүлийн хоёр сарын хугацаанд 495,570 автомашин борлуулснаар бүтэн жилийн нийлүүлэлт нь 1.79 сая хүрчээ. Гэвч энэ нь 2023 оны 1.81 сая борлуулалтаас 1.1 хувиар буурсан үзүүлэлт юм. Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагчтай ойр харилцаатай байх нь Элон Маскийн компаниудад нэмэртэй гэж таамаглаж байсан ч тийм зүйл болсонгүй.
2025-01-03 10:39
Ирээдүйн өв сангийн мөнгөн хөрөнгийг Монголбанкны валютын дансанд байршуулахаар хуульчилсан ч сангийн хөрөнгийг удирдах тодорхой зохицуулалт байхгүй. Мөн Үндэсний баялгийн санд хамаарах ирээдүйн өв сангийн гадаадаас хуримтлуулах өгөөж нь Засгийн газрын гадаадад гаргасан бондын хүүгээс өндөр байх шаардлагатайг Монголбанк онцлов. Засгийн газар гадаадад дунджаар найман хувийн хүүтэй бонд гаргасан хэр нь түүнээс бага хүүтэй хуримтлал үүсгэх ёсгүй юм.
2025-01-03 10:38
X үеийнхэн зээлийн картынхаа хязгаарыг тултал ашигладаг. X үеийнхэн буюу 1965-1980 оны хооронд төрсөн хүмүүс зээлийн картынхаа дээд хязгаарыг тултал ашиглаж байгаа нь сүүлд явуулсан судалгааны дүнгээр тодорхой болжээ. АНУ-ын Bankrate компанийн зээлийн карт эзэмшигч 3000 гаруй хүний дунд хийсэн судалгаагаар тавны нэг буюу 20 хувь нь зээлийн картын хязгаарыг тултал нь ашиглаж байгааг тогтоожээ. 2023 оны дөрөвдүгээр улирлын байдлаар америкчуудын зээлийн картын өр 1.13 их наяд ам.долларт хүрч, өмнөх улирлаас 4.6 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
2025-01-02 13:20
Цайны завсарлагын нэг цагийн хугацаанд суурин компьютерыг унтрааснаар жилд 8900 төгрөг хэмнэнэ.
2025-01-02 13:19
Монгол Оросын хилийн Цагааннуур, Ханх, Ульхан боомтууд 1 дүгээр сарын 1-8-ны өдрүүдэд, БНХАУ-ын талаас тус улсын Хаврын баяр буюу билгийн тооллын шинийн 1, 2, 3-ны өдрүүдэд Тэс, Арцсуурь боомтууд 2025 оны 1 дүгээр сарын 1-4-ны өдрүүдэд түр хаана.
2025-01-02 11:57
УИХ-аас 2015 онд баталсан Монгол хэлний тухай хуулийн нэг заалт өчигдрөөс хэрэгжиж эхэлсэн. Энэ нь төрийн албан хэргийг кирилл болон монгол бичгээр хослуулан хөтлөх тухай заалт юм. Төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирил болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулах хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Android, MacOS, IOS үйлдлийн системүүдийн орчинл ажиллах монгол бичгийн гарын драйверыг хөгжүүлэн хэрэглээнд нэвтрүүллээ
2025-01-02 11:55
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын зэсийн баяжмалыг дөрөвдүгээр сараас эхлэн биржээр арилжиж, нийт 6000 тонныг 40.5 тэрбум төгрөгөөр худалдсан байна. Анх арилжаа эхлэхэд 30 мянган тонн зэсийн баяжмал биржээр арилжихаар төлөвлөж байсан ч II улирлаас хойш биржээр захиалга хийгдээгүйг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас мэдээлж байв. Харин 2025 онд 60 мянган тонн зэсийн баяжмал биржээр арилжихаар бэлтгэж байна.
2025-01-02 10:11
НҮБ-ын тооцоолсноор оны эцэст дэлхийн хүн ам 8.156 тэрбум болжээ. Дэлхийн хүн амын сангийн дүгнэлтээр эмэгтэйчүүд амьдралынхаа туршид дунджаар 2.2 хүүхэд төрүүлж байна. Төрөлт энэ хэвээр хадгалагдвал 2080-аад оны дунд үе гэхэд дэлхийн хүн ам 10 тэрбум орчим болно. Африкт хүн амын өсөлт илүүтэй явагдаж ирэх хорин жилийн хугацаанд төрөлт хоёр дахин нэмэгдэх төлөвтэй байна. Тус тивийн хүн ам одоогийн 1.2 тэрбумаас зууны эцэс гэхэд 3.4 тэрбум болж өснө гэх судалгаа бий.
2025-01-02 10:09
Тайландын Бангкок хотоос БНСУ руу ниссэн "Jeju Air" компанийн онгоц 2024.12.29-ний өглөө 09.50 цагийн орчимд "Муан" нисэх онгоцны буудалд газардах үедээ осолдсон харамсалтай осол гарсан. Үүнтэй холбоотойгоор БНСУ-ын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, Сангийн сайд Чой Сан Мок улс даяар өнөөдрөөс эхлэн /2024.12.30/ гашуудал зарлалаа. Тэрээр ослын газарт ирж мэдэгдэл хийн, амиа алдагсдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлжээ. Гашуудал долоо хоногийн хугацаанд үргэлжилж, ирэх бямба гарагийн шөнө /2024.01.04/ дуусах юм.
2024-12-30 15:06
Ашигт малтмал газрын тосны газар, БНСУ-тай хамтран манай улсад ховор металлын судалгааны төв байгуулах ажлыг эхлүүллээ. Манай улс газрын ховор металлын нөөцөө ашиглахын тулд нарийн стандарт бүхий тоног судалгааны төв байгуулах шаардлагатай болсон. Иймд цаашид газрын ховор металлыг олборлох, экспортлохын тулд холбогдох хуулийн төслийг боловсруулж байна. Судалгааны төв байгуулснаар газрын ховрын элементийн орд, түүний нөөцийг бүрэн тодохойлоход онцгой ач холбогдолтой юм.
2024-12-30 10:02
АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп TikTok-ийг хориглох шийдвэрийг хойшлуулахыг АНУ-ын Дээд шүүхээс хүсчээ. Баасан гарагт түүний өмгөөлөгч шүүхэд мэдэгдэл гаргаж, Трамп TikTok-ийг хориглохыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлээд уг асуудлыг улс төрийн замаар шийдвэрлэх сонирхолтой гэдгээ мэдэгджээ. Ирэх оны нэгдүгээр сарын 10-нд АНУ-ын шүүх TikTok-ийн Хятадын эзэмшигч ByteDance компанийг Америкийн компанид худалдахаар шаардсан хуулийн талаар хэлэлцэнэ. Хэрэв заасан хугацаанд зарахгүй бол TikTok-ийг нэгдүгээр сарын 19-ний өдөр хориглох асуудал яригдаж байна. Энэ нь Трамп ерөнхийлөгчийн албан тушаалаа авахын өмнөх өдөр тохиож буй юм.
2024-12-30 09:50
ОНГОЦНЫ ҮЙЛЧЛЭГЧ ЛИЗАГИЙН СҮҮЛИЙН ДУУДЛАГА ДЭЛХИЙ ДАХИНЫГ ХАРАМСУУЛЖ БАЙНА. ТЭРЭЭР ХАЙРТАЙ ЗАЛУУ САШАДАА ЗОРИУЛЖ ХАЙРТАЙ БАЙСАН МӨН ЖИРЭМСЭН БОЛСОН ГЭДГЭЭ 911-ИЙН ОПЕРАТОРТ ХАНДАН ХЭЛЖ БИЧҮҮЛЭН ҮЛДЭЭСЭН ЮМ.
2024-12-30 00:32
АНУ-ын Нью-Йорк хотын оршин суугч хоёр хос орон сууцны сугалаанд хожиж, Бруклинд 1.1 сая ам.долларын үнэтэй хоёр айлын байшинг 690,000 ам.доллар буюу 2,35 тэрбум төгрөгөөр худалдаж авчээ. Азтай биш гэж үү? Танесса Ор "Би аль хэдийнээс л энэхүү орон сууцаа түрээсэлж байсан бөгөөд өөр орон сууцанд орохыг хүсэхгүй байгаа тул орон сууц өмчлөх хүсэлт гаргасан" хэмээжээ.
2024-12-30 00:27
Шуурхай мэдээ: Өмнөд Солонгосын сөрөг хүчний намууд Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Хан Дак Сү-д импичмент зарлав
2024-12-27 16:03
Пүрэв гарагийн эхээр Apple-ийн хувьцаа 260 ам.долларт хүрсэн нь өдрийн дээд амжилт байлаа. Пүрэв гарагт хувьцааны ханш 0.3%-иар өсч 259 ам.долларт хүрсэн тул хувьцааны ханш хамгийн сүүлийн дээд амжилтаа тогтоосоор байна. Сүүлийн нэг сарын хугацаанд Apple компанийн хувьцааны ханш 11 гаруй хувиар өссөн байна.
2024-12-27 11:38
Төсвийн тухай хуулийн 7.1-д заасны дагуу төсвийн жил дуусгавар болж байгаатай холбогдуулан 2024.12.27-ны 00.00 цагаас 2025.01.01-ний 01.00 цаг хүртэлх хугацаанд жолоодох эрхийн үнэмлэх захиалах, Монгол Улсын Олон улсын жолоодох эрхийн үнэмлэх 1-3 жилээр захиалах үйлчилгээг түр авах боломжгүйг Цахим хөгжил, Инновац, харилцаа холбооны яамнаас мэдэгдлээ.
2024-12-27 09:34
"Disney" студи 2024 онд $5 тэрбумын орлого олж, цар тахлын дараах хамгийн их орлоготой студи боллоо. 2024 онд “Disney” таван киног дэлгэцнээ гаргасан бөгөөд "Inside Out-2" хүүхэлдэй кино нь түүхэн дэх хамгийн их орлого олсон хүүхэлдэйн кино болж чаджээ. Харин "Deadpool and Wolverine" нь дэлхийн кино театруудын дэлгэцнээ гарснаас хойш сар хүрэхгүй хугацаанд дэлхийн кино театруудаас 1 тэрбум гаруй ам.долларын орлого олсноор түүхэн дэх хамгийн өндөр ашиг олсон R үнэлгээтэй кино болсон байна.
2024-12-27 09:30
Нэгдүгээр сарын 1-нээс шинэ он гараад зогсохгүй цоо шинэ “Бета” үеийнхэн төрж эхлэх нь. “Альфа” үеийнхний эрин үе дуусаж, 2025-2039 онд төрсөн хүүхдүүдийг “Бета” үеийнхэн гэж нэрлэх юм байна. “Бета” үеийнхэн технологийн мэдлэг өндөртэй, хүмүүсийн олон янз байдлыг хүлээн зөвшөөрч, өндрөөр үнэлдэг хүмүүс байх төлөвтэй гэжээ. 1901 оноос ийнхүү үе тооцоолж эхэлснээс хойш долоо дахь шинэ үе нь энэ болох юм.
2024-12-27 09:30