



















Айдсыг бус хөгжлийг сонгож, гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг татаж, хүчний тэнцвэр, геополитикийн эрсдэлээ бид Ораногоор хааж чадах болов.
Юу гэвээс, өнгөрсөн долоо хоногт УИХ-ын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар Зөөвч-Овоо ураны ордын хөрөнгө оруулалтын гэрээг зөвшилцөх тогтоолын төслийг эцэслэн батлав.
Үүгээр Монгол улсын уул уурхайн салбарт Оюу толгойгоос хойш дараагийн тэсрэлт болох үйл явцын эхлэл тавигдав. Гэхдээ Монгол улс уул уурхайн анхны мега төсөл Оюу толгойн гэрээнд гаргасан алдаагаа давталгүйгээр гэрээний төслийг боловсруулсанд гол учиг бий.
Зөөвч-Овоо, Дулаан-Уулын ураны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах энэхүү төсөл нь хэрэгжих нь шууд тооцолсон мөнгөн дүн, Монголын эдийн засагт шингэх үр ашгаас гадна, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, Францын уул уурхайн салбарын ноу хауг Монголд нутагшуулан үлдээх боломж ч бүрдэнэ.
АМИЛАГСАД
Орано гэрээ шат урагшлахад “дагаад” эх орончид амилав. Гадны гар хөл болдог санхүүжилттэй нь ч бий, хар ухаандаа хардаж дэмийрцгээх нь ч бий бололтой. Нөгөө хоёр толгойтой хурга, хээл хаясан хонь, Чернобылын дэлбэрэлтийн уршиг гэх гаж зургууд нийгмийн сүлжээнд тавигдаж эхэллээ. Нэмээд уран эсэргүүцэгчид Монголын хөгжлийг мөнхийн айдсаар хүлж хаяхаар ээлжит жүжгээ тавьж, эсэргүүцлийн жагсаал байгуулна гэнэ. УИХ хөрөнгө оруулалтын гэрээг зөвшилцөх тогтоолын төслийг баталсан өдрөөс хойш цахим ертөнц уран эсэргүүцэгчдийн тайз болж хувирав. Уран судлалын холбооны тэргүүн гэх хагас биш бүрэн галзуу эмэгтэйн яриа нийгмийн сүлжээг цочроож, уриа лоозон бэлтгэсэн нарийн зохион байгуулалттай бүлэг хэвлэлийн хурал хийж, иргэдийн турхирах нэр нүүргүй постууд үргэжилж байна. Гайхмаар нь тэндээс дэндүү гэмээр өндөр зохион байгуулалт, сценари, их хэмжээний мөнгө “сэнхийнэ”. Цэргийн мянган өдөр тэжээж нэг өдөр ашиглана гэдэг шиг гайхмаар бэлтгэлтэй гацаж түгдрэх ч үгүй ураныг эсэргүүцэх нь он удаан жилээр бэлтгэгдсэн тавиул мөн гэдгийг батална.
Ийм өчүүхэн өнцгөөр хорвоог харах ямар байх бол гэж хаяа бодогдоно. Бачимдмаар байх биз. Харин гадны гар хөл бологсод тэр дундаа эрчим хүчний салбар, ураны төсөлд Францын нөлөөг хазаарлах санаатай тавилуудад тавих асуулт байна. Монголыг хорлох, мөнхөд ядуу байлгахаар энэ тэмцлийг хэн зохион байгуулж байна вэ?
Монгол улсын засгийн газар төсөл хөдлөх бүрд тээг болдог зохион байгуулалттай хорлон сүйтгэх ажиллагаанд нүд чихээ бөглөж ирлээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Францтай уран олборлох хамтын гэрээ яригдсан цагаас эхлэн эх орончид идэвхжиж эхэлсэн.
Өнгөрсөн 11-р сард цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал хэлэлцэгдэх үеэр эх орончид уран эсэргүүцэж, цацраг идэвхт бодис ярьж, тэр ч бүү хэл цацраг идэвхт бодис газрын ховор элементэд ч бий гэж улайраад Халзан бүрэгтэй рүү дайрч кемпийг нь нурааж ажилчдыг нь зодож нүдэж байв.
Ховд аймгийн Мянгад сумын нутагт орших Халзан Бүрэгтэй хайрханд газрын ховор элементийн шинэ эх үүсвэр илэрч Монгол улсын ашигт малтмалын салбарт шинэ түүх бичигдэх болсон.
Бүх Монголчуудын магнай тэнийх үйл явдал байтал төсөл хэрэгжүүлэгч “Mongolian National Rare Earth Corp” ХХК-ийг нутгийн эх орончид хөөж, үйл ажиллагаанд нь саад учруулж, үймээн самуун үүсгэж 60 гаруй ажилтныг нь эрүүл мэндээр нь хохироож байв. Монгол улсын засгийн газар таг чиг. Эх орны ирээдүйг хорлогчдод арга хэмжээ авсангүй. Энэ эх орончдын санхүүжилтийг шалгах нягтлах газар Засгийн газрын шууд удирдлага дор бий бишүү?
Харин одоо уранаа олборлож эхлэх үед хэдэн Франц мэргэжилтнүүдийг нь барьж авч зодож танхайраад кемп рүү дайрч онигоотоод байх юм биш биз?...Ерөнхий сайд аа...










