



















Тэртээ 36 жилийн өмнө Монгол Улс АНУ-тай дипломат харилцаа тогтоосон нь Монгол Улсын хувьд Ардчилсан хувьсгалын дараах олон талт гадаад бодлогын хамгийн чухал алхам байлаа. Энэ харилцааны хүрээнд АНУ манай улсад Элчин сайдын яамаа нээж, хоёр тал худалдаа, хүмүүнлэг, боловсрол цэргийн болон технологийн салбарт хамтран ажиллах боломжтой болж анхны элчин сайд Ричард Л Виллиамс албан үүрэгт ажилдаа орж байсан. Ингэснээр Монгол Улс 3 дахь хөршийн бодлого хэмээн нэрлэх болсон бодлогоо тодорхойлсон байдаг.
Түүний томилолт нь АНУ-Монголын харилцааг бэхжүүлэх, худалдаа, боловсрол, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг эхлүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн.
Тэгвэл тухайн үед Монгол Улсын Гадаад Харилцааны сайд буюу тэргүүн Дипломатчаар Лувсанвандангийн Пүрэвсүрэн гуай ажиллаж Ардчилсан Монгол улсын олон талт гадаад бодлогыг явуулах АНУ, Япон, Европын орнуудтай дипломат харилцаа тогтоох үйл явцад гол үүрэг гүйцэтгэж байлаа.
Тэргүүн дипломатч Лувсанвандангийн Пүрэвсүрэн гуайн байгуулсан алтан шар замаар олон тэргүүн дипломатч нар энэ улсын алтан аргамжийг хөтөлж явснаар Монгол Улс мандан бадарсаар ирсэн. Гадаад харилцааны хувьд нүүр улайхааргүй бүүр илүү ч бодлоготой явжээ.
Гэтэл 2021 оноос Гадаад Харилцааны сайд буюу тэргүүн дипломатч Батмөнхийн Батцэцэгийн урагшгүй ажилласан, ар өврийн хаалгаар танил найз нөхдөө дипломат албанд тавьдгаас болж Монгол Улсын алтан аргамж болох гадаад бодлого явцуурлаа. Тэр ч байтугай Монгол хүний үнэлэмж шалан дээр унахад хүрсэн.

Энэ байдлаараа Гадаад харилцаагаа Батмөнхийн Батцэцэгээр жолоодуулаад суувал дэлхий дахинд Монгол хүн, нохой хоёр ижил хэмжээнд очих нь ээ!!!
Тэртээ 1930-аад онд Хятад дахь Японы эзэмшил газруудад Хятад хүн, нохой хоёрыг орохыг хориглоно гэсэн бичигтэй пайз хадаатай байсан гэдэг. Тэгвэл удахгүй Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэгийн буян заяагаар Монгол хүн, нохой хоёр ижил үзэгдэж БНСУ-ын Инчеоны нисэх буудал, Хонг Конгийн Интернэйшнэл Айерпорт, Бээжингийн Капитал, Москвагийн Шерметова, Парисын Шарьл Де Голл, Нью-Йоркийн Жон Кеннедигийн олон улсын нисэх буудал “МОНГОЛ ХҮН”, “НОХОЙ” хоёрт хаалттай болох нь байна шүү. Мэдээж эзэнтэй нохойд тухайн улс орны нисэх буудлууд нээлттэй байх нь тодорхой.
Харин "Монгол Хүн"-д бол хаалттай үлдэх юм.
Монгол Улсын иргэн Бямбаа овогтой Цэцгээ 2026 оны 2 дугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар хотоос БНСУ-ын Сөүл хот чиглэсэн MIAT компанийн OM307 дугаартай нислэгээр нисэж очоод Инчеоны олон улсын нисэх буудалд ямар их доромжлол амссан гомдлоо бичсэнийг бид нийтээрээ нийгмийн сүлжээнд шуугиад өнгөрсөн. Иргэн Бямбаагийн Цэцэгийн гомдлыг Гадаад Харилцаан Яам нохойн хуцахын дайтай тоогоогүй. Дээр нь Гадаад Харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг илт даапаалсан өнгөтэй ярилцлагыг өгсөн байдаг.
Алтан аргамжийг бөх атгаж байсан ахмад дипломатчдын үед парламентын засаглалтай ардчилсан Монгол Улсыг АНУ-ын Ерөнхийлөгч Билл Клинтоны гэргий, цагтаа АНУ-ын тэргүүн дипломатч буюу Төрийн Нарийн Бичгийн дарга асан Хиллари Клинтон “Миний амьдралын түүх” номдоо Ардчилсан Монгол улсыг бахдан Ази тив дахь “Ардчиллын баян бүрд” хэмээн бичиж байлаа.
Энэ бахдам түүх Гадаад Харилцааны сайд Батмөнхийн Батцэцэгийн үед ийнхүү зул мэт бөхөж байна. Монгол Улсыг хэдэн “стан”-ны орнуудаас өөр тоодог улсгүй болголоо.
Түүний баталгаа нь лхагва гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа Монгол улсыг оруулаад 50 улсын иргэнээс АНУ-д нэвтрэх виз авах бол 15’000 ам.долларын барьцаа шаардах болно гэж мэдэгдлээ. Цагтаа АНУ Монгол Улсыг “Ардчиллын баян бүрд” гэж Азийн онууд дотроо хамгийн Ардчилалтай Улс хэмээн магтан сайшааж сурталчилдаг нь ингээд өнгөрч буй бололтой.
АНУ-ын төрийн департамент нэг л өдөр унтаж босоод ийм шийдвэр гаргаагүй нь лавтай. Америкчууд маш нарийн судалж, асуудалд хариуцлагатай ханддаг улс. Тэгэхээр манай Гадаад Харилцааны сайд Батмөнхийн Батцэцэгийн болчимгүй үйлдэл, Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Өлзийдэлгэрийн Батбаярын мэргэжлийн бус байдал нөлөөлсөн гэдгийг Хууль зүй, Дотоод хэргийн сайд Баттөмөрийн Энхбаяр шиг хардахгүйгээр шууд цагаан дээр хараар бичнэ. Баталгаа нь лхагва гарагт Монголын эсрэг гаргасан АНУ-ын виз-ний шийдвэр юм.

Компанийн нэр:

Ховд аймгийн сурагч хүүхдүүд электрон тамхины хэрэглээг хязгаарлах, хориглох хүсэлт гаргаж, тавь гаруй хуудсан дээр 4,869 хүүхэд гарын үсэг зурснаа өнгөрсөн арванхоёрдугаар сард Засаг даргааараа уламжлан УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн байна. Тэд өөрсдийн саналаа Тамхины хяналтын тухай хуульд тусгуулахыг хүсжээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хууль санаачлагчийн хувиар Ховдын хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь солилцов.
Харин өнөөдөр Монгол Улсын нэр хүнд АНУ-ын Засгийн Газрын хоригт орсон алан хядагч, дарангуйлалтай орнуудын жагсаалтад хамтдаа бичигдэх хэмжээнд иржээ.
Монгол Улсаас АНУ-д суугаа (мэргэжлийн бус) элчин сайд Өлзийдэлгэрийн Батбаяр Элч.мн сайтын сэтгүүлчийн асуултад дараах хариултыг өгсөн юм.
“Дөрвөн сарын 2-ноос хэрэгжих асуудал байгаа. Энэ шийдвэр гэнэтийн шийдвэр, манайтай ярилцаагүй, ямар нэг байдлаар урьдчилан тохиролцоогүй эсвэл сануулаагүй, анхааруулаагүй гаргасан шийдвэр. Би яг л адил ерөнхий мэдээлэлтэй байна. Манай элчин сайдын яамныхан, Гадаад харилцааны яамныхан ажиллах ёстой. Монгол иргэд АНУ-д чөлөөтэй зорьчих эрхтэй. Аялах эрхтэй. Ингэхийн тулд барьцаа байршуулна гэж ойлгосон”
Монгол Улсын татвар төлөгчдийн мөнгөөр гэр бүлээрээ бүхэл бүтэн Элчин Сайдын Яам гэсэн бүтэц удирдаад Монгол Улсаас АНУ-д элчин сайд хийж байгаа хариуцлагатай албан тушаалтны мэдэгдэл ийм л байна шүү дээ. Монголын гадаад харилцааны алтан аргамж ийнхүү зэвэрсэн төмөр боллоо. Цаашаа энэ байдлаараа явбал зэвэндээ идэгдээд үгүй болох нигууртай.
Хатагтай Гадаад хэргийн сайд Батмөнхийн Батцэцэгээ таныг арга хэмжээ аваагүйгээс бид мэдээгүй өнгөрлөө гэсэн агуулгыг Монгол Улсыг төлөөлж АНУ-д суугаа таны томилсон элчин сайд чинь хэлж, таны ажлыг ийн дүгнэж байна.
Та Монгол Улсын Гадаад Хэргийн сайдаар томилогдсон жил чинь буюу 2021 онд Өлзийдэлгэрийн Батбаяр гэх энэ аялагч нөхөр мөн АНУ-д Монгол улсыг төлөөлж суух Элчин сайдаар арын хаалгаар эсвэл лоббигоор томилогдсон. Тухайн үед олон ч хэвлэл мэдээллээр таны энэ хүн чинь мэргэжлийн бус байна. Энэ хүнээ соль хэмээн бичиж, мөн ч их анхааруулсан даа.
Монгол Улсын Гадаад харилцаагаар атгуулсан хүнийх нь байгаа байдал энд тэндхийн арга хэмжээнд “тогос” мэт гоёж, очин шуугиан тарихаас хэтрэхгүй өнгөрлөө. Ромын пап Францискийг оршуулах ёслолд манай Батмөнхийн Батцэцэгээс ганган хүн байгаагүйг бүх Монголчууд нийтээрээ харж алмайрсан. Гэтэл АНУ-ын тэргүүн хатагтай Мелания Трамп ямар даруу төлөв хувцаслаж, биеэ авч явж байсныг эргэн сануулах нь илүүц биз.
2021 оноос хойш Монгол Улсын Гадаад харилцаа үнэндээ шавхайтай хутгагдлаа. Урд болон хойд хөршдөө айлчлах, айлчлуулах цаг нь мөн бишийг ч тооцож байгаа юм алга.
“Ковид-19” цар тахлын дэгдэлтээс хойш дэлхийн дэг журамд дүрэм үгүй боллоо. Украйн ОХУ-ын дайн, Израйл АНУ-ын Иран руу хийж буй бөмбөгдөлт, БНХАУ Япон улсуудын харилцааны хүйтрэл, Тайванийн асуудал гээд цаашдаа олон хэцүү асуудлуудтай Монголчууд нүүр тулна.
Гэтэл Монгол Улсын гадаад харилцааны алтан аргамжийг хөтөлж байгаа хүнийх нь явуулж буй бодлого "Монгол Хүн"-ийг аль нэг улсын нисэх онгоцны буудал дээрээс жижигхэн ажилтан хөөж явуулах хэмжээнд хүртлээ доош үнэлэмжтэй болголоо.
Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Өлзийдэлгэрийн Батбаярын ярьж байгаагаар АНУ-ын төрийн департамент нөхөр Өлзийдэлгэрийн Батбаярт зориулан тайлан тавьж, учир байдлаа ойлгуулах юм гэнээ. Аргагүй л мэргэжлийн бус хүний бодол. Өглөө уран сайхны кинон дээр Сүхбаатар жанжны хэлдэгээр Өлзийдэлгэрийн Батбаяраа "Бодол чинь богинохон байна" !!!
Ер нь бол Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Өлзийдэлгэрийн Батбаяр гэдэг “МАНУУХАЙ” (мануухай гэж арай гоё хэлээгүй байгаа?) улсынхаа эрх ашгийг АНУ-ын Төрийн департаментын өмнө хамгаалж чадаагүй бол Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг АНУ-ын цагаачлалын бодлого, Монголчуудын визийн хугацаа хэтрүүлэх статистик зэрэг асуудлыг хангалттай урьдчилан судалж, арга хэмжээ авч чадсангүй.
Одоо 5 жил ажилласан энэ хоёр “МАНУУХАЙ”-нхаа учрыг олохгүй бол Монгол Улсын гадаад харилцаа бүрэн сүйрч, МОНГОЛ ХҮН эзнээ дагасан нохойноос дор үзэгдэх нь байна шүү Эрхэм Ерөнхийлөгчөө, Эрхэм УИХ-ын гишүүдээ . . .
Үргэлжлэл бий . . .









